Зам тээвэр хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг АТГ-аас шалгаж буй. Тодруулбал, Б.Энх-Амгалан нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д давуу байдал бий болгосон хэргээр шалгагдаж байгаа юм.
Тиймээс АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын давуу байдлаа ашигласан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж, хэргийг прокурорт шилжүүлээд байсан.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалаас тодруулахад "УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад АТГ-аас прокурорын байгууллагад ирүүлсэн. Яг одоо прокурорын байгууллага хянаж байна" гэлээ.