Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПРОКУРОР: Улстөр, бизнес, урлаг соёлын нэр нөлөө бүхий хүмүүс, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 25 секунд

УЕПГ-аас мэдээлэл хийлээ. Мэдээллээр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал "Нүүрсний хэрэгт УЕПГ-аас хэд хэдэн мөрдөн байгууллагуудтай хамтран ажлын хэсэг байгуулж ажилласан. Үүнд 62 мөрдөгч, 6 прокурор хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагаас 24 бүртгэлтийн хэрэг, 18 нь мөрдөн байцаалтын хэрэг байна.

Мөн 58 хүнд холбогдох 7 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Одоо прокурорын хяналтад 26 холбогдогчтой нэг хэрэг байна. Улстөрд нөлөө бүхий 7 этгээдийг шалгаж байгаа.

Түүнчлэн БЗС-гийн асуудлыг шалгаж байна. Энэ хүрээнд 1997-2023 оны хооронд гадаадад суралцсан 369 оюутанд олгосон 230 тэрбум төгрөгийн зээл, тэтгэлэг, 941 суралцагч зээлээс хэрхэн, яаж, ямар шалгуураар чөлөөлөгдсөн үндэслэл, улстөр, бизнес, урлаг соёлын нэр нөлөө бүхий хүмүүс, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл тэтгэлэг журмын дагуу олгосон эсэхийг хянаж байна. Мөн сургалтын мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, мөнгө угаасан эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ.

Д.Сумъяабазар: Стандартын гүүр бариагүйтэй холбоотойгоор Сэлбэ голын үерийн асуудал хөндөгдөж байна
Д.Сумъяабазар: Стандартын гүүр бариагүйтэй холбоотойгоор Сэлбэ голын үерийн асуудал хөндөгдөж байна
 
Шадар сайд С.Амарсайхан: 12, 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихтэй байна 
Шадар сайд С.Амарсайхан: 12, 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихтэй байна 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.