Нийслэлийн онцгой комисс өнөөдөр өглөө шуурхай хуралдаан зарлаж, гамшгийн эрдслийнг бууруулж ажилах зорилгоор өндөржүүлсэн блээн байдлын зэрэгт шилжин ажиллах шийдвэрийг гаргасан билээ.
Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байгаа бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ыг үерийн гамшгийн үеийн шуурхай арга хэмжээ авах ажилд НОК-той хамтран хүч нэмэгдүүлж ажиллах үүргийг өглөө.
Дашрамд мэдээлэхэд, өчигдөр буюу долдугаар сарын 4-нд Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт 54 орон сууц, 1 худалдааны төвийн граж /В1 давхар/, амины 5 байшин, 15 гэр, 2 автозам, 2 нүхэн гарц усанд автсан, 2 далан, гүүр задарсан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс НЦУГ, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус суваг удирдах газар, дүүргүүдийн ЗДТГ, хороо, СӨХ, Тохижилт үйлчилгээний хэлтсийн нийт 397 ажилтан, алба хаагч, 66 автомашинтайгаар усыг соруулан шуудуу, далан татан ажилласан байдаг.
.