Долоодугаар сарын 5-ны байдлаар Баянзүрх дүүргийн 43-р хороо Сэлбэ голын эрэг дагуу 27 орон сууцны В1 давхар, граж, 26-р хороо Баянмонгол хорооллын нүхэн гарц, Сэлбэ гол дагуу “S outlet дэлгүүр”, Баруун уулын далан, Дүнжингарав худалдааны төвийн далангийн байршилд Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, ЗДТГ, хороо, СӨХ, Тохижилт үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн байгууллага, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын нийт 243 ажилтан алба хаагч, 46 нэгж техниктэйгээр усыг соруулан шуудуу, далан татан ажиллаж байна.