Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОМ: УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн 2 тэрбумын авлагаас 700 сая төгрөг барагдаж, Ц.Мөнх-Оргилын авлага 2 тэрбумаас 4.9 тэрбум төгрөг болж өсжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 17 секунд

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтны 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ. Энэ удаагийн хөрөнгө орлогын мэдүүлгээр 2021 онд АВЛАГА нь тэрбум давсан гишүүдийн хөрөнгө хэрхэн өөрчлөгдсөнийг онцолж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 5 тэрбум төгрөгийн авлагаас 700 сая төгрөг авчээ

Авлага нь өндөр гишүүдийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тэргүүлж байна. Түүний авлага 4 тэрбум 732 сая төгрөг аж. Харин зээл нь нэг тэрбум 801 сая төгрөг. Өөрийн рлого 43 сая төгрөгөөс 383 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Гэр бүлийн орлого нь 2 тэрбум 951 сая төгрөгөөс 1 тэрбум 320 сая болж буурчээ.Мөн 2 тэрбум 321 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай.

650 сая төгрөгийн Суудлын жижиг машин,Landcruiser, Standart- 1,Суудлын жижиг машин,Mercedes Benz, S400CDI- 1 автомашинтай. Нэг тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламждаа 2021 онд 20 сая төгрөг байсан бол 8 сая төгрөг болж буурчээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын авлага 6 тэрбум болж, 1.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт 6 тэрбум 421 сая төгрөгийн авлагатай аж. ХОМ-ээс нь дурдвал, түүний өөрийн орлого 43 сая төгрөг буюу 2021 онд мэдүүлж байсан хэвээр буй нь анхаарал татаж буй юм. Харин гэр бүлийнх гишүүдийн орлого 1 тэрбум 151 сая төгрөг болж өмнөхөөс 501 сая төгрөгөөр нэмэгджээ. Харин үл хөдлөх хөрөнгө нь 3 тэрбум 871 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.200 сая төгрөгийн газартай. 249 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. 129 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, Л.Энх-Амгалангийн авлага өөрчлөгдөөгүй буюу 4 тэрбум 905 сая төгрөг байна

Өнгөрсөн удаад хамгийн их авлагатай УИХ-ын гишүүдийн жагсаалтаар гурав дугаарт бичигдэж байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн авлага 2021 онд 4 тэрбум 905 сая төгрөг байсан нь хэвээр бөгөөд хасагдсан болон нэмэгдсэн өөрчлөлт гараагүй аж. Түүний өөрийн жилийн орлого 45 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого 46 сая төгрөг болж 13 сая төгрөгөөр буурчээ. Мөн тэрбээр 4 тэрбум 462 сая төгрөгийн нэг амины орон сууц, хоёр нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай.

УИХ-ын гишүүн Т.Аубакирын орлого 47 сая төгрөгөөс 134 сая болж нэмэгджээ

УИХ-ын гишүүн Т.Аубакир 4 тэрбум 670 сая төгрөгийн авлагатай. Орлогч дарга байхдаа 170 сая төгрөгийн авлагатай байсан түүний авлага гишүүн болсноос нь хойш 4 тэрбум 670 сая төгрөг болж нэмэгдсэн. Үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, газар байхгүй. Өөрийн орлого 134 сая, гэр бүлийн орлого нь 3 сая төгрөг байна.

Шадар сайд С.Амарсайханы 2 тэрбум 999 сая төгрөгийн авлага хэвээр байна

Шадар сайд С.Амарсайхан 2 тэрбум 999 сая төгрөгийн авлагатай. Харин 54 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй Түүний өөрийн орлого 46 сая төгрөгөөс 82 сая төгрөг болж нэмэгдсэн бөгөөд гэр бүлийн орлого нь 73 сая төгрөгөөс 72 сая төгрөг болж буурчээ.10 тэрбум 767 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 орон сууцтай. 107 сая төгрөгөөр үнэлэгдэх Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, RX 350- 1 автомашинтай.225 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 53 сая төгрөгийн хадгаламжтай.

Оюуны Ундраа Групп ХХК, "МСГ" ББСБ Бусад, Эво вэлнэс ХХК зэрэг компаниудад хувь эзэмшдэг.

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын авлага 2 тэрбум 900 сая төгрөг болж 400 сая төгрөгөөр нэмэгджээ

Тэрбээр 2 тэрбум 900 сая төгрөгийн авлагатай. Өөрийн орлого 43 сая төгрөг бол гэр бүлийн орлого нь 1 тэрбум 150 сая төгрөг байна. 920 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг амины орон сууцтай. 595 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламждаа 95 сая төгрөгтэй гэжээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын авлага 2 тэрбумаас 4 тэрбум болж нэмэгджээ

Түүний авлага 4 тэрбум 912 сая төгрөг байна. Мэдүүлэг гарганч гишүүний өөрийн жилийн орлого 48 сая төгрөг бол гэр бүлийн орлого нь 1 тэрбум 127 сая төгрөг байна. 2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх амины нэг орон сууцтай. 170 сая төгрөгөөр үнэлэгдэх Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1,Жийп болон туулах чадвар өндөр,- 1 автомашинтай. Мал аж ахуй, газар байхгүй.72 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 8 тэрбум, 334 сая төгрөгийн хадгаламжтай.

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн авлага 1 тэрбум 56 сая төгрөг хэвээр бөгөөд өөрийн орлого 25 сая төгрөгөөр нэмэгджээ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 1 тэрбум 56 сая төгрөгийн авлагатай. Өөрийн жилийн орлого 117 сая төгрөг бөгөөд гэр бүлийн гишүүдийн орлого нь 592 сая төгрөг болж буурсан байна. Тэрбээр 5 тэрбум 50 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй буюу 2021 онд 3 тэрбум 50 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй байжээ. 477 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 539 сая 812 мянган төгрөгийн зээлтэй байснаас 252 сая төгрөгийн үлдэгдэлтэй болж 282 сая төгрөгийг нь буцаан төлжээ.

УИХ-ын гишүүн Т.Доржхандын 1.1 тэрбум төгрөгийн авлага сүүлийн 3 жилд огт өөрчлөгдөөгүй байна

Т.Доржханд гишүүний авлага 1 тэрбум 100 сая төгрөг бөгөөд 2020 оноос хойш түүний АТГ-т мэдүүлсэн ХОМ-ээс авлагын дүн огт өөрчлөгдөөгүй байна. Мөн 1 тэрбум 90 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн нэг орон сууцтай аж. Хадгаламждаа 9 сая төгрөгтэй. Зээлгүй байна.

УИХ-ын гишүүн П.Анужин тэрбумаар үнэлэгдэх 244 хурдан удмын АДУУ, малтай
УИХ-ын гишүүн П.Анужин тэрбумаар үнэлэгдэх 244 хурдан удмын АДУУ, малтай
 
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.