Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“8 ишиг биш бусдын 56 тооны малыг хулгайлсан бүлэг гэмт хэрэг үйлдсэн тул ЯЛ оноожээ“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
5 минут 15 секунд

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэн Г.Төрболд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, "Манай мал хөрш айлын малтай нийлсэнтэй холбоотойгоор найман ишигний гэх хэрэг үүссэн. Энэ хэрэг хоёр жил гаруй үргэлжилж байна. Найман ишигний гэх хэрэгт холбогдуулж ээж маань 2.6 жил, аав маань хоёр жил цагдан хоригдох шийдвэрийг Хэнтий аймгийн хууль, шүүхийн байгууллагаас гаргасан. Ард нь манай 80 настай эмээ, олон нялх хүүхэд үлдэж байна. Одоо 12 настай эрэгтэй дүү маань мал дээрээ ганцаараа үлдсэн байгаа. Ийм байдалд хүргэсэн хууль, шүүхийнхэнд би маш их гомдолтой байна" гэсэн байдаг.

Тэгвэл уг хэрэгт шүүхээс албан ёсны тайлбар мэдээлэл гаргав. Мэдээлэлд "Хэнтий аймгийн прокурорын газраас Г, Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан буюу “Машин механизм ашиглан бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан” гэмт хэрэгт, Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Шүүгдэгч Г, Т нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын ... дүгээр багийн нутаг ... гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Т.Б-ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, Ж.Э-ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Б , Ж.Э нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, уг 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-н хонин сүргэнд нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан,

  1. Шүүгдэгч Д нь уг 56 тооны бог малыг гэмт хэргийн улмаас олсон мал хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, улмаар 8 тооны ишгийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр машин механизм буюу “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Г-н хонин сүргэнд нийлүүлж, Г, Т нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор малын байршлыг өөрчилж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ

1.Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Г, Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д-г цагаатгасан.

  1. Шүүгдэгч Г, Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г-д 2 (хоёр) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар, Т-д 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн" гэжээ.

Улаанбаатарт 14 хэм дулаан, бороотой
Улаанбаатарт 14 хэм дулаан, бороотой
 
Залуу өрхийг дэмжих үүднээс орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгох саналыг тавьжээ
Залуу өрхийг дэмжих үүднээс орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгох саналыг тавьжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.