Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Е.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял оноох саналыг прокуророос гаргажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эрүүгийн хариуцлагаар үргэлжилж байна. Тодруулбал, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн явагдсан Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 47 өдрийн турш үргэлжилж, өнгөрсөн сарын 26-нд дууссан. Улмаар 48 иргэнийг гэм буруугүйд тооцож, 32 иргэн, 4 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн юм.

Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, зургаан жил хорих ял оноох саналыг прокуророос шүүхэд гаргасан байна.

Эргэн сануулахад, Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн 22.4.2 болон 22.10.2 гэсэн зүйл ангиудаар ялласан байдаг. Түүнийг авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгасан ба найзын харилцаатай “НВЦ” ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгийг Хөгжлийн банкнаас зээл авахад зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн гэж буруутгагдсан юм.

Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Ё.Баатарбилэгээс 73 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хураажээ.

О.Цогтгэрэл: Монгол Улсын гадаад өр 2022 онд 8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн ч юу хийсэн нь тодорхойгүй байна
О.Цогтгэрэл: Монгол Улсын гадаад өр 2022 онд 8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн ч юу хийсэн нь тодорхойгүй байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд