Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хурдан морь шүдлэх явцыг шууд дамжуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл өгсөн. Энэ хүрээнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг "Энэ жил 512 бөх есөн даваанд барилдана. Өмнөх жилүүдэд гардаг байсан бөхийн амлагаатай холбоотой зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, энэ процессыг ил тод байлгахад анхаарна. Нөгөө талаас, бөхийн ивээн тэтгэгчийг дурдах, нутгийг дуудах дээр зарим нэг санал гарч байна. Энэ талаар тодорхой шийдвэрүүд гарна" гэлээ.

Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуяг "Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Мэргэжлийн морин холбоод хамтран хуулийн дагуу бүртгэлийн санг 2025 оны зургадугаар сарын 1-нээс өмнө бүрдүүлэх ёстой. Үүнээс өмнө хурдан морины уралдааныг бид Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд хуваарийн дагуу долоодугаар сарын 10, 11, 12-нд зургаан насны морьд уралдана. Мөн долоодугаар сарын 13-нд эрлийз, жороо морьдын уралдааныг зохион байгуулна.

Энэ жилийн уралдааны онцлог нь хурдан морь шүдлэх үйл явцыг камержуулж, олон нийтийн сүлжээгээр шууд цацахаар бэлдсэн. Долоодугаар сарын 1-нээс Морины комиссын гишүүд, цэргийн 300 гаруй алба хаагч 40 гаруй машин техниктэй наадмын талбайд байрлан ажиллаж эхэлнэ. Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзээд уралдааны замыг баяр наадам дөхүүлж байж засахаар төлөвлөж байна" гэлээ.

Б.Батсайхан: Унаач хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх  шаардлагатай
Б.Батсайхан: Унаач хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.