Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг хориглов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Засгийн газрын хуралдаанаар өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг хориглов. Тодруулбал, Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар хэлэлцэгдсэн Өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх эсэх асуудлаарх Засгийн газрын тогтоол албажив.

Шадар сайд С.Амарсайхан "Хаврын уралдаантай холбоотой асуудлаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газар шийдвэрээ гаргаж байр сууриа илэрхийлсэн. Хүүхдийн эрүүл мэнд, амь насны аюулгүй байдал нэн тэргүүнд байгаа. Өмнө нь гарсан шүүхийн шийдвэрт хүндэтгэлгүй хандаж эсвэл үгүйсгэсэн асуудал Засгийн газарт байхгүй. Тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахын тулд аймаг орон нутагт эрхийг нь шилжүүлж хэрэгжилтийг эзэнжүүлж, хариуцлагатай болгож эргээд хуулийн нугалаа гарахгүй байх тал дээр анхаарч дээрх шийдвэрийг гаргасан" гэж мэдээлэв.

Сайд асан Б.Энх-Амгаланд шүүхээс 2 жилийн хорих ял өгч, гэм буруутайд тооцлоо
Сайд асан Б.Энх-Амгаланд шүүхээс 2 жилийн хорих ял өгч, гэм буруутайд тооцлоо
 
СЗХ-ны гишүүнд нэр дэвшсэн ч УИХ-аар дэмжигдээгүй СЯ-ны хэлтсийн дарга Л.Сонор Азийн хөгжлийн банканд ажиллахаар болжээ
СЗХ-ны гишүүнд нэр дэвшсэн ч УИХ-аар дэмжигдээгүй СЯ-ны хэлтсийн дарга Л.Сонор Азийн хөгжлийн банканд ажиллахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.