Заал, танхимын барилдааны дундуур авсан явцын шинжилгээнээс хоёр бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдсон талаар бид өнөөдөр өдөр мэдээлж байсан. Тодруулбал, Увс аймгийн харьяат харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн юм.
Улмаар МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж, МҮБХ-ны шинэ дүрэмд заасны дагуу улсын харцага Ц.Мөнхбаяр болон аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг дөрвөн жилийн хугацаатай хассан байдаг.
Мөн цагаан сарын барилдааны үеэр авсан шинжилгээнээс нь дахин допингийн төрлийн бодис илэрсэн улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилийн хугацаатай хассан юм.
Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжаваас тодрууллаа.