Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗААВАР: Үндэсний их баяр наадмын тасалбарыг хэрхэн авах вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 23 секунд

Энэ жилийн наадмын тасалбарыг SHOPPY компани хариуцаж, цахимаар худалдаалахаар болсон талаар бид мэдээлсэн. Хүргэлтийг Монгол шуудан хийнэ. Ингэхдээ хоёр өдрийн тасалбар тус тусдаа ENAADAM.mn сайтаар борлуулагдах юм. Тодруулбал,

7 сарын 11-Баяр наадмын нээлт, бөхийн барилдаан, Сүүдрэвчтэй нь 52.500, сүүдрэвчгүй нь 42000 төгрөг байна.

7 сарын 12 Бөхийн барилдаан, баяр наадмын хаалт, Сүүдрэвчтэй нь 52.500, сүүдрэвчгүй нь 42000 төгрөг байна.

Автомашины зөвшөөрөл 21000 төгрөг байна.

Хүргэлтээр гэртээ хүргүүлж болно. Монгол шуудангийн салбаруудаас очиж авах боломжтой юм байна.

Анхаарах заавар:

  1. enaadam.mn сайт руу захиалга хийнэ. Аль болох өмнө нь урьдчилан хандаж бүртгэл үүсгэсэн байх;
  2. 2023 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбарыг тусад нь борлуулна.
  3. 1 хэрэглэгч нэг өдрийн тасалбараас хамгийн ихдээ 2 ширхэг буюу 2 өдрийн тасалбараас нийт 4 ширхэгийг авах боломжтой.
  4. Авто зогсоолд байрлах зөвшөөрлийг 1 хүнд 5 хүртэлх тоогоор авах боломжтой.
  5. Тасалбар төлөх хугацаа 1 цагийн дотор тул та яаралгүй төлбөрөө төлснөөр банк болон төлбөрийн системд ачаалал нэмэхгүй хэвийн ажиллах боломжтой.
  6. Автомашины зөөвшөөрлийг 1 хүнд 5 хүртлэх тоогоор авахаар зохицуулсан.
  7. Тасалбарыг 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор “Монгол шуудан” ХК нь иргэдийн бүртгэлтэй хаягаар болон шуудангийн салбаруудаар хүргэж үйлчилнэ.
  8. Төлбөр төлөхдөө Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг ашиглах боломжтой.
  9. Таны захиалга баталгаажихгүй байх хэд хэдэн шалтгаантай.
    1. Таны төлбөр амжилттай болоогүй буюу банкны гүйлгээ, интернэтийн тасалдал зэргээс шалтгаалан төлбөрийн гүйцэтгэл дээр саатал үүсэх.
    2. Захиалга баталгаажуулах хугацаа өнгөрсөн.
    3. Төлбөр төлөх утгыг буруу оруулсан /дансаар төлсөн тохиолдолд/.
    4. Төлбөрөө дутуу төлсөн тохиолдолд баталгаажихгүйг анхаарна уу. Амжилттай төлөгдлөө гэсэн төлөвийг заавал шалгах шаардлагатай.
  10. Урьдчилаад enaadam.mn руу нэвтрэн утас, гэрийн хаягийн бүртгэлийг хийлгэсэн байхыг зөвлөж байна.

Наадмын тасалбарыг ENAADAM.mn сайтаар 42000-52500 төгрөгөөр захиална
Наадмын тасалбарыг ENAADAM.mn сайтаар 42000-52500 төгрөгөөр захиална
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.