Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 172.99 га газар чөлөөлөхөөр тусгажээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 37 секунд

Нийслэлийн засаг даргын тамгын газраас барилга бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт, шаардлагатай хөрөнгийн талаар мэдээллээ. Тодруулбал, НИТХ-ын 2022 оны 116 дугаар тогтоолоор нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталжээ. Үүнд:

  • Барилга байгууламжийн чиглэлээр 50 ажил буюу 851 нэгж талбарын 63.69 га
  • Дэд төвүүдийн хүрээнд зургаан ажил буюу 3602 нэгж талбарын 236.8 га
  • Инженерийн шугам сүлжээ, түүний барилга байгууламжийн 16 ажил буюу 138 нэгж талбарын 16.16 га
  • Авто зам, замын байгууламжийн 74 ажил буюу 2409 нэгж талбарын 172.99 га газар чөлөөлөхөөр тусгажээ.

Эдгээр ажлын бүтээн байгуулалтын төсөв батлагдсан байдал, хэрэгцээ, шаардлага зэргээр эрэмбэлэн, газар чөлөөлөлтийг хийж буй. Гэхдээ газар чөлөөлөх нөхөн олговрын хөрөнгө 2023 онд батлагдаагүйгээс үүдэн газар чөлөөлөхөд хүндрэл учраад байгаа аж. Иймээс өмнөх оноос он дамжин үлдсэн мөнгийг зарцуулж байгаа бөгөөд нөхөн олговорт хөрөнгө шаардлагатай юм байна.

Бүтээн байгуулалтын ажлын төсөв, хөрөнгө оруулалт батлагдсан ажлуудын газар чөлөөлөх нөхөн олговорт шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг судлахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БНХАУ-ыг зорино
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БНХАУ-ыг зорино
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.