Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Долдугаар сарын 5,6-ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор нийт 215 иргэнийг татан авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Улсын Онцгой комиссын шийдвэрээр долдугаар сарын 5-6-нд Алтанбулан боомтоор иргэдээ татан авлаа.

Энэ талаар Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас

"/2020.07.06/ 20:20 цагийн байдлаар Улсын Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас иргэдээ татан авах үеэр Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг хэмжин, “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаа.
7 сарын 06-ны өдөр 5 зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 67 зорчигчийг ажиглалтад тусгаарлахаар Эрдэнэт хотруу шилжүүллээ. Ингэснээр 7 сарын 05-06-ны өдрүүдэд нийт 215 иргэнийг татан авлаа" хэмээн мэдээлэв. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар 39 хүн усны ослоор амь насаа алджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар 39 хүн усны ослоор амь насаа алджээ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.