Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч В.Путин Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой утсаар ярьж талархал илэрхийлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 12 секунд

ОХУ-ын Москва хотоос ердөө 400 км зайд ирээд байсан Вагнерын хөлсний цэргүүдийг урд шөнө Беларусь руу буцаах арга хэмжээ авч цэргийн удирдагч Евгений Пригожинтой тохиролцсон талаар ТАСС агентлаг мэдээллээ.

Энэ тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ "Вагнерын хөлсний цэргүүдийн удирдагч Евгений Пригожинд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэр Беларусь руу явсан бөгөөд бослогын нөхцөл байдал дайны үйл ажиллагаанд нөлөөлөхгүй" хэмээв.

Түүнчлэн энэхүү үйл явдлын дараагаар Ерөнхийлөгч Путин Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой утсаар ярьж Евгений Пригожины бослого дэгдээсэ

н явдлыг зогсооход чухал хувь нэмэр оруулсанд талархснаа илэрхийлсэн байна. Александр Лукашенкогийн хувьд Вагнерын тэргүүн Евгений Пригожинийг сүүлийн 20 орчим жилийн турш сайн мэдэх хүнийхээ хувьд зуучлах санал тавьсан нь ийнхүү үр дүнд хүрсэн гэж олон улсын ажиглагчид мэдээлжээ.

Эх сурвалж: ТАСС агентлаг

ГХЯ: 60 орчим Монгол оюутан суралцаж байгаа Ростов, Воронеж орчимд байдал хэвийн байна
ГХЯ: 60 орчим Монгол оюутан суралцаж байгаа Ростов, Воронеж орчимд байдал хэвийн байна
 
С.Молор-Эрдэнийг оргон зайлах, эд мөрийн баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах үндэслэл бүхий барим мэдээлэл байгаа тул үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ