Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Навальныйг эмчид үзүүл!“ жагсаалын үеэр 1200 гаруй хүнийг баривчилжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 22 секунд

Хорих ангид өлсгөлөн зарласан Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн биеийн байдал эрс муудсан ч эмч оруулахгүй байгааг эсэргүүцэж тус улсын хотуудад жагсаал цуглаан боллоо.

Энэхүү жагсаалыг Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны Хуралд илгээлт явуулсан өдөр буюу өчигдөр зохион байгуулсан байна.

Лхагва гарагт цагдаагийнхан жагсагчдыг баривчилж саатуулж эхэлжээ. Одоогоор улс даяар саатуулагдсан хүний тоо 1200-д хүрээд байна гэв. Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмышийг иргэдийг зөвшөөрөлгүй жагсаалд турхирсан зөрчлөөр 10 хоног баривчилжээ. 

Москва болон Санкт-Петербург хотын гудамжаар олон мянган хүн эсэргүүцлээ илэрхийлэн жагсжээ. ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас Москвад 25 мянга гаруй хүн жагсаалд оролцсон гэх тооцоолол гаргасан байна.

Зөвхөн ОХУ төдийгүй Польш, Герман, Их Британид мөн иргэд эсэргүүцлээ илэрхийлжээ.

Алексей Навальный өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн хоригдсон бөгөөд тэрбээр гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн өлсгөлөн зарласан юм. Навальныйн нуруу, гар, хөл өвдөж байгаа тул өөртөө эмч дуудаж өгөхийг хүссэн ч түүний хүсэлтийг биелүүлэхгүй байгаа аж. 

МАН-д
МАН-д "зодуулах" Ерөнхийлөгчийн улс төр
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.