ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албанаас /FSB/ Вагнерын цэргийн хүчний удирдагч Евгений Пригожин дайныг өдөөн турхирч, иргэний дайн үүсэх эрсдэл учруулсан учраас түүнд зэвсэгт бослого зохион байгуулахыг уриалсан хэргээр 20 жилийн ял тулгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Түүний цэргүүдийн байрлаж буй газарт пуужингийн цохилт өгсөн ОХУ-ын Батлан хамгаалах яамны удирдлагуудыг гахан гаргахаа мэдэгдэж Оросын ард түмнийг өөртэйгээ нэгдэж иргэний дайн үүсгэхийг уриалсан талаас ТАСС агентлаг мэдээлж байна.
Пригожиний ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Зэвсэгт хүчний командлагч Валерий Герасимов нар ирж уулзахгүй бол Вагнерын цэргүүд Москва руу хөдөлнө хэмээн бичлэгдээ мэдэгдсэн байна.
Одоогоор Москва хотоос 900 кмын зайд орших Ростов хотын засаг захиргааны байруудыг Вагнерын цэргүүд болон танк бүсэлж эхэлсэн тухай бичлэг цацагаад байгаа юм. Урд шөнө өрнөсөн энэ үйл явдалтай холбогдуулан Москва хот терроризмын эсрэг арга хэмжээ авч, олон нийтийн газар, гудамж талбайг хуягт машин, зэвсэгтэй цэргүүдээр хамгаалж эхэлжээ.
Оросын эрх баригчид Вагнерын ахлагч Пригожинийг зэвсэгт бослого гаргахыг завдсан хэрэгт буруутгаж байна. Мөн Оросын арми Украйн дахь Вагнерын цэргүүд рүү пуужингаар цохилт өгсөн гэдэг мэдээллийг ОХУ-ын Батлан хамгаалах яам эрс үгүйсгэж байгаа юм.