Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны долдугаар сарын 2-ны өдрийн 11 цагт эхэлж 2020 оны долдугаар сарын 6-ны өдөр шийдвэрээ гаргаж шүүхээс Ж.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасч, зургаан жил хорих ял оногдуулсан. Үүнтэй холбоотойгоор олны танил эрхмүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.
-Сэтгүүлч Ч.Лодойсамбуу:
Иймэрхүү хэрэг дээр унасан хойно нь дэвслэх, хүн чанартай, номхон дөлгөөн сайхан хүн мүн гэх мэт яриа хүчингүй. Тэр бол бидний ах Эрка биш улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат! Лицензийн наймаа хийснийг нь шүүх тогтоосон. Харин одоо бусдыг нь! Бүгдийг нь! Чадах уу?
-Нийтлэлч Оргилмаа:
-Ерөнхий сайд асан хүнийг яллахдаа ард түмэндээ нээлттэй бай л дөө! Учиргүй хатуу ял оноосымуу, ямар ч гэмгүй байхад нь алх тасхийлгээд яллачихав уу гэдгээ тайлбарла!!! Бүгд л 37он яриад үймчихнэ шдээ!!!! Хэнд нь хэлмээр юм дээ...
-Сэтгүүлч Г.Отгонбаяр:
Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж...
1. Халдашгүй эрхтэй хоригдсон
анхны УИХГ
2. СЕХ-ны зөвшөөрөлгүй хоригдсон
нэр дэвшигч
3. Шоронгоос сонгогдсон анхны
УИХГ
4. Өмгөөлөгчгүйгээр шүүгдсэн
анхны улстөрч
6. Ардчиллын үед элмэгдсэн...!?
болох вий...
Нийтлэлч Б.Баабар:
-Ард түмнээ баярлуулж хямралыг тайван тухтай өнгөрүүлэг гэсэн хүмүүнлэг бодлого шүү дээ
Сэтгүүлч Б.Отгон: Ж.Эрдэнэбатад шүүхээс 6 жилийн хорих ял оноосон үндэслэл / Шүүхийн мэдээллээс иш татав /
1. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын албан тушаалаа ашиглан Монгол улсын стратегийн ордын лицензийг хувьдаа авчээ.
Тэрээр 2017.09.14- д Ерөнхий сайд байхдаа Монгол улсын стратегийн бүлэг орд газартай давхцал бүхий Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах “Улаансайр -2” гэх талбайг лицензээр “Элбэг орд ” компанид өгчээ. Дараа нь уг лицензийг төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй нийлж байгуулсан /Ж.Эрдэнэбат 31 хувийг эзэмшдэг / “Хэрх илч ” компанидаа 5 саяар худалдан авч, өөрийн найз “Алтай констракшн”-ын Бат-Эрдэнэд 1 сая төгрөгөөр зарсан байна.
2. Хуулиар лиценз олгохыг хориглосон Дархан цаазат, байгалийн нөөц газруудаас 5 аймгийн 8 суманд ЛИЦЕНЗ өгчээ
Ж. Эрдэнэбат “Азарган гол чоно” гэх компанид
-Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулын байгалийн нөөц газрын хилийн зааг
-Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уулын дурсгалт газрын хилийн зааг
- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосонбумбын нурууны байгалийн цогцолборт газрын хилийн зааг
-Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэдхангай, Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хилийн заагийн 43200 га талбайг бүхэлд нь
- Өмнөговь аймгийн Хүрмэн,Гурвантэс,Ханхонгор,Цогт-Овоо, Цогт цэций, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан,Гучин-Ус, Дорнод аймгийн Дашбалбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Ховд аймгийн Алтай сум
Нийт 5 аймгийн 10 суманд “Азарган гол чоно ” компани буюу үүсгэн байгуулагч Б.Отгонбаатар, гүйцэтгэх захирал Түвшинжаргал нарт албан тушаалаа ашиглан давуу байдал олгож ЛИЦЕНЗ олгосон гэм буруутайд тооцож Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноожээ.
“Хуурсаар хуурсаар хулгайч” гэгчээр Тэрээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга байхдаа алтны компаниудын хууль бус үйл ажиллагааны хамтрагч байлаа. Тэр үед нь нам,хамтрагчид нь өмгөөлсөөр, хууль бус зүйлийг нь хаацайлж, өөгшүүлсээр өдий хүрсэн. Өнөөдөр ухсан нүхэндээ өөрөө ойчив оо” гэв.
Түүний өмгөөлөгч Д.Батсүх:
-Өмгөөлүүлэх эрх нь Монгол улсын Үндсэн хууль төдийгүй Иргэний болон улс төрийн эрхийн фактаар олон улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн хүний үндсэн эрх. Энэ эрхийг маш ноцтойгоор зөрчсөн. Өмгөөлөгчгүйгээр ямар ч шүүх хурал болох ёсгүй.Сонгосон өмгөөлөгч нь ирээгүй, өмгөөлөгч аваагүй тохиолдолд томилолтын өмгөөлөгч оролцуулж, өмгөөлөх эрхээр нь хангаж явах ёстой байтал шүүх үүнийг үл ойшоосон.
-Халдашгүй байдлын дэд хороонд гомдол гаргана. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гэж хүний халдашгүй байдлыг зөрчиж шүүхийн ажиллагаа явуулсан нь ирээдүйдээ Үндсэн хуулиар халдашгүй байдал нь баталгаажсан бүх субьектэд үйлчлэх хэмжээний жишиг тогтох эрсдэлтэй.
-УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, шүүгч, ҮХЦ-ийн гишүүн гэсэн зургаан субьектын халдашгүй байдал Үндсэн хуулиар тодорхойлогдсон байдаг.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:
-Улсад нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй Ж.Эрдэнэбат 6 жилийн хорих ял сонсч байгаа бол улсаас 10 тэрбумыг хусчихсан тэр эгч насаараа хоригдох ялтай. Шударга л бай л даа!!!!
Энэ хүнийг аймгийн дарга байхаас нь л мэднээ. Хэнд ч муу санадаггүй, улс төрчид байдаг шиг хувирдаг зан түүнд байдаггүй, дөлгөөхөн, хэн нэгнийг муулдаггүй, үзэн яддаггүй, нуруутай, бусдыг сонсдог нэгэн. Хууль түүнээс илүү хортойд нь хүрч ташуур болох ёстой юмдаа.