Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт зочноор оролцсон. Тэгвэл түүний ярилцлагаас онцлох хэсгүүдийг хүргэж байна.
- Эдийн засаг, хөгжлийн сайдын албан тушаалд томилогдоод найман сар өнгөрчээ. Намайг ажлаа авах үед ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларч 3560 болсон байсан. Монгол Улсын валютын нөөц буурч сарын сүүлчээр 2.5 тэрбум ам.доллар гэж байгаа боловч сарын дотор хэд хэд хэлбэлздэг. Олон улсын валютын сангийнхан бидэнд “Оны төгсгөлд валютын нөөц 1.7 тэрбум ам.доллар болно” гэж танилцуулж байсан юм. Эргээд харахад, бид олон ажлыг амжуулжээ. Нүүрсээ биржээр зардаг боллоо. Өдөрт хоёр худалдаа хийж байгаа. Зөвхөн өнөөдөр /2023.06.20/ болсон үнэ хаялцах худалдаанд есөн оролцогч орж ирсэн. Нэг ёсондоо, үнэ болон өрсөлдөөн ил тод болж байна. Хулгайгүй болж байна. Энэ бол биржийн ач тус.
- Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон. Үүний үр дүнд энэ оны эхний таван сарын байдлаар Монгол Улсын валютын нөөц 3.9 тэрбум ам.долларт хүрсэн. Зөвхөн эхний таван сарын байдлаар экспорт 6.3 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллараар нэмэгдлээ. Экспортын үзүүлэлт өсөхөөр валютын нөөц нэмэгдэж байна. 3560 төгрөгт хүрч байсан ханш 3460 руу буугаад ирчихсэн. Экспорт нэмэгдсээр байвал ам.долларын ханш улам буурна гэж үзэж байгаа.
- Эдийн засаг өсөж байгаа учраас төсвийн орлого бидний тооцоолж байснаас илүү сайн орж ирж байгаа. Улсын төсвийн тодотголыг саяхан хийлээ. “Өнгөрсөн өвөл амаргүй байсан учраас эдийн засгийн өсөлт оны төгсгөл үед зургаа орчим хувьтай байх болов уу” гэж бодож байна. Гурван салбараас бусад нь цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүрлээ. - Хэмнэлтийн бодлого хэвээр үргэлжилж байна. Гэхдээ төрийн албан хаагчдын цалин, өндөр настнуудын тэтгэврийг нэмж байгаа. Хүүхдийн мөнгийг 100 хувь бүрэн олгоно. Үүнээс гадна Улаанбаатарт гүйцэд холбоогүй замууд бий. “Энэ онд багтаан тэдгээр замыг холбовол нийслэл хотын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулна” гэж үзээд 189 тэрбум төгрөг тусгасан.
- Аж ахуйн нэгжүүдийг дэмжих хамгийн гол бодлого бол татвар. 2019 онд батлагдсан хууль хэрэгжиж байгаа. Энэ хуульд зааснаар борлуулалтын орлого нь нэг тэрбум төгрөг хүрэхгүй бол нэг хувийн татвар ногдуулж байна. Өөрөөр хэлбэл, арван хувийг төлж, түүнийхээ 90 хувийг буцааж авна. Дээр нь аж ахуйн нэгжүүдэд төрийн дарамт бага үзүүлээсэй гэж хүсэж байна. Нэг жишээ хэлье. Арьс, шир экспортлохыг 2013 оны наймдугаар сард буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хориглосон. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд нь Х.Баттулга байсан. Тэр хүн экспортыг хориглосон. Дээрх чиглэлээр ажиллаж байсан үй олон хүн ажлын байраа алдаж, малчдын орлого буурсан. Экспорт бараг ес дахин унасан шүү дээ. Дагаад малын арьс, шир ч үнэгүй болж байгаа юм. Иймэрхүү зүйлийг дахиж ерөөсөө гаргаж болохгүй, хэрэггүй.
- “Монгол Улсад банкуудын тоог нэмж, гадаадын бяртай, чадалтай, хөрөнгө оруулагч банкуудыг оруулж ирмээр байна. Энэ боломжийг нээж өгөөч” гэдэг асуудлыг удаа дараа ярьж, УИХ-д хоёр жилийн өмнө өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг сая хэлэлцүүллээ. Монголбанк хурдтай ажиллаж, илүү их өрсөлдөөнийг бий болгох ёстой. Өрсөлдөөн ихэсвэл зээлийн олдоц нэмэгдэж, хүү нь буурна. Ийм учраас л “Банкуудын тоог нэмье” гээд байгаа юм. Түүнээс биш сан байгуулчихаад зээл олговол юу болдгийг өнгөрсөн гашуун сургамж харууллаа.
- Улстөрчид юм сайхан болж бүтээд ирэхээр “Гадаадын хөрөнгө оруулалт шиг хэрэггүй зүйл байхгүй. Өөрсдөө л хийх ёстой” гэдэг. Монголчууд хийж чадна. Гэхдээ удна. Харин бусад улс гадаадын хөрөнгө оруулалтыг сайн татаж байгаа учраас хурдан хөгжиж байна. Манайх яахав хөгжиж байгаа л даа. Гэхдээ Хойд Солонгос, Куба шиг маш багаар, удаан хөгжлийн замаар явна гэсэн үг. Алийг нь сонгох вэ гэдэг бол бидний хэрэг. Хөрөнгө оруулагчдад ихээхэн нааштай хандах ёстой. “Эрсдэлээ өөрсдөө гарган ажиллаж, ажлын байр бий болгоно” гэж байгаа хүмүүст хатуурхах шаардлага огт байхгүй. Тийм учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэлээд удаан буюу хоёр сарын туршид хэлэлцүүлэг хийж байна.
- Шүүхээр 16 жил явж байгаа хөрөнгө оруулагч байна. Бараг Гиннесийн номонд бичигдэхээр байгаа биз. Хөрөнгө оруулагчдыг дарамталж болохгүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хүрээнд юу гэж ярьж байгаа вэ гэвэл, ирсэн гомдлуудтай улиралд нэг удаа танилцана. Хаанаас хэнээс ирсэн гомдол вэ, яагаад. Хууль нь болохгүй байна уу, төрийн албан хаагчид эрх мэдлээ хэтрүүлэв үү, аль эсвэл хөрөнгө оруулагчид өөрсдөө асуудал үүсгээд байна уу, энэ бүхэнтэй танилцаж шийдэл гаргана. Хөрөнгө оруулагчидтай холбоотой маргаан үүсвэл хэрхэн шийдэхийг хуулиар тодорхой болгож байгаа.
- Манай яам 2024 оны жилийн төлөвлөгөөнд “Өрхийн орлогыг нэмэгдүүлье” гэдэг зорилт тавьсан. Эдийн засгийн бодлого хүндээ наалдаж байх ёстой. Ковидын үед хил хаалттай байгаад зогсохгүй бид өөрсдөө ч гадуур хамаагүй явж, уулзалт хийх хориотой байсан. Тийм учраас үйлдвэр, үйлчилгээний салбар уналтад орсон. Дэлхийн ихэнх орнуудад мөн адил. Өрхийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд бид хөрөнгө оруулалт, экспорт, бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Биржийн тухай хууль ирэх сарын 01-нээс бүрэн утгаараа хэрэгжиж эхэлнэ. Бүтээмжийг нэмэгдүүлснээр ямар үр дүн гардаг нь “Эрдэнэс Тавантолгой”-оос харагдлаа шүү дээ.
- Эдийн засаг, хөгжлийн яам гадаад худалдааг хариуцдаг. Экспортыг сайн дэмжиж байж Монгол Улс хөгжинө. Ерөнхий сайд БНСУ-д айлчлахдаа зээл, мөнгө гуйсангүй. БНХАУ-д хийх айлчлалынхаа үеэр ч зээл, мөнгө гуйхгүй. Харин хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөнө. Манай нүүрсийг арай илүү авах талаар хүсэлт тавина. Ерөнхийдөө “Худалдааг нэмж, бидэнд байгаа боломжуудыг илүү гаргаж өгөөч” л гэж хүсэж байна.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчлахдаа хөрөнгө оруулагчид, бизнесийнхэнтэй уулзана. ГХЯ-аас ирүүлсэн мэдээгээр, Хятадын Худалдааны яам “Энэхүү арга хэмжээнд оролцож дэмжлэг үзүүл” гэдэг чиглэлийг харьяа газрууддаа өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, бидний хөөцөлдөлгөө үр дүнгээ өгч байна.
- Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулна. Энэхүү чуулга уулзалтын гол үр дүнд дэлхийн худалдааны төв байгууллагаас жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Ингэснээр экспорт нэмэгдэнэ. Монголыг сонирхож байгаа болон суралцах, санаа оноогоо хуваалцах зорилготой олон зочин ирнэ. Улаанбаатарт гадаадын хөрөнгө оруулагчид их ирж байна. Энэ болгоны үр дүнд “Хөрөнгө оруулагчид, экспорт нэмэгдээсэй” гэж хүсэж байна даа.
- Монголын эдийн засгийн форум ирэх сард болно. Энэхүү форумд “Рио Тинто”-ийн захирлууд ирнэ. Тэднийг дагаад хөрөнгө оруулалтын томоохон банкуудын төлөөлөл бүгд ирэх гэж байна. Оюутолгойд хөрөнгө оруулсан “Рио Тинто”-ийн шийдвэр гаргах эрх бүхий том албан тушаалтнууд бүгд энэ форумд оролцоно. “Рио Тинто”-той хамтран ажиллаж худалдаа хийх юмсан. “Оюутолгой” компанитай хамтарч бизнес хийе” гэсэн бодолтой хүмүүс ч бас ирнэ. Бид ОХУ, Хятад болон БНСУ-аас хөрөнгө оруу-Манай яам 2024 оны жилийн төлөвлөгөөнд “Өрхийн орлогыг нэмэгдүүлье” гэдэг зорилт тавьсан. Эдийн засгийн бодлого хүндээ наалдаж байх ёстой. Ковидын үед хил хаалттай байгаад зогсохгүй бид өөрсдөө ч гадуур хамаагүй явж, уулзалт хийх хориотой байсан. Тийм учраас үйлдвэр, үйлчилгээний салбар уналтад орсон. Дэлхийн ихэнх орнуудад мөн адил. Өрхийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд бид хөрөнгө оруулалт, экспорт, бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Биржийн тухай хууль ирэх сарын 01-нээс бүрэн утгаараа хэрэгжиж эхэлнэ. Бүтээмжийг нэмэгдүүлснээр ямар үр дүн гардаг нь “Эрдэнэс Тавантолгой”-оос харагдлаа шүү дээ.
- Эдийн засаг, хөгжлийн яам гадаад худалдааг хариуцдаг. Экспортыг сайн дэмжиж байж Монгол Улс хөгжинө. Ерөнхий сайд БНСУ-д айлчлахдаа зээл, мөнгө гуйсангүй. БНХАУ-д хийх айлчлалынхаа үеэр ч зээл, мөнгө гуйхгүй. Харин хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөнө. Манай нүүрсийг арай илүү авах талаар хүсэлт тавина. Ерөнхийдөө “Худалдааг нэмж, бидэнд байгаа боломжуудыг илүү гаргаж өгөөч” л гэж хүсэж байна.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчлахдаа хөрөнгө оруулагчид, бизнесийнхэнтэй уулзана. ГХЯ-аас ирүүлсэн мэдээгээр, Хятадын Худалдааны яам “Энэхүү арга хэмжээнд оролцож дэмжлэг үзүүл” гэдэг чиглэлийг харьяа газрууддаа өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, бидний хөөцөлдөлгөө үр дүнгээ өгч байна.
- Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулна. Энэхүү чуулга уулзалтын гол үр дүнд дэлхийн худалдааны төв байгууллагаас жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Ингэснээр экспорт нэмэгдэнэ. Монголыг сонирхож байгаа болон суралцах, санаа оноогоо хуваалцах зорилготой олон зочин ирнэ. Улаанбаатарт гадаадын хөрөнгө оруулагчид их ирж байна. Энэ болгоны үр дүнд “Хөрөнгө оруулагчид, экспорт нэмэгдээсэй” гэж хүсэж байна даа.
- Монголын эдийн засгийн форум ирэх сард болно. Энэхүү форумд “Рио Тинто”-ийн захирлууд ирнэ. Тэднийг дагаад хөрөнгө оруулалтын томоохон банкуудын төлөөлөл бүгд ирэх гэж байна. Оюутолгойд хөрөнгө оруулсан “Рио Тинто”-ийн шийдвэр гаргах эрх бүхий том албан тушаалтнууд бүгд энэ форумд оролцоно. “Рио Тинто”-той хамтран ажиллаж худалдаа хийх юмсан. “Оюутолгой” компанитай хамтарч бизнес хийе” гэсэн бодолтой хүмүүс ч бас ирнэ. Бид ОХУ, Хятад болон БНСУ-аас хөрөнгө оруулагчдыг урьж байгаа. Нэг ёсондоо, дотоодын бизнес эрхлэгчдэдээ боломж нээж өгөхийг зорьж байна.
- Монгол Улс зэс хайлуулах үйлдвэртэй болох ёстой. “Оюутолгой” компанитай бид яриа хэлцэлд орж байгаа. Боловсруулах үйлдвэр барих тухай санамж бичиг “Рио Тинто”-той байгуулсныг ажил хэрэг болгомоор байна. Гангийн үйлдвэртэй болчих юмсан. Хил дээр тулаад очсон төмөр замуудаа цаад төмөр замтай холбомоор байна. Энэ асуудал гэрээ хэлцлийн түвшинд явж байгаа. Холболтын цэгээ тохирсон. БНХАУ-ын “Чайна энержи” корпорацитай ойлголцож тохиролцох л асуудал бий. “Чайна энержи” буюу хуучнаар “Чайна шенхуа энержи” компанийн төмөр зам шүү дээ. Төмөр замын талаар Засгийн газрын түвшинд ярьж байна. Болохгүй бол УИХ-аар оруулна.