Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Төв аймгийн Жаргалант суманд нэг айлын гурван бяцхан охин гэртэйгээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэхүү эмгэнэлт үйл явдал өнөөдөр /2025.04.21/ болсон бөгөөд сумын Засаг даргын шийдвэрээр бүх нийтийн цэвэрлэгээ зарласан байжээ.

Нийтийн цэвэрлэгээнд дөрвөн хүүхэдтэй цэцэрлэгийн багш татагдсан бөгөөд бага насны дүү нараа харж байсан зургаадугаар ангийн охиныг ч мөн сургуулиас нь цэвэрлэгээнд дууджээ. Охин гэртээ дүү нараа цоожлоод үлдээх үеэр гал гарсан байна.

Жаргалант сумын Онцгой байдлын гал унтраах техник хэрэгсэл ажилладаггүйн дээр төр захиргааны цагаа олоогүй шийдвэрт иргэд бухимдлаа илэрхийлсээр байна.

Охидын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Image

Image

ТАНИЛЦ: УИХ-ын гишүүнээс МУЛТАРСАН ч албан тушаалаас МУЛТРААГҮЙ “ЭКС“-үүд
ТАНИЛЦ: УИХ-ын гишүүнээс МУЛТАРСАН ч албан тушаалаас МУЛТРААГҮЙ “ЭКС“-үүд
 
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.