Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилох саналыг цаашид нарийн судлах ёстой“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Хошууч генерал Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилох саналыг АН-аас хүргүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн. АН-ын дарга Л.Гантөмөр "Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчид санал болгосон. АН-аас ганц нэг хүн томилохоор дайраад байдгаа больж болдоггүй юм уу. АН-ынхан төрд орж ачаа үүрэлцэх эрхтэй шүү дээ" гэсэн мэдээллийг өгч байсан удаатай.

Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Б.Хурцыг АН-аас санал болгосон. Уг асуудал шийдвэрлэгдээгүй байгаа. Мэдээж шалгуур, шаардлага хангах ёстой. Хэвлэлээр гарч байгаа шиг хэрэв Эрүүгийн хэрэгт холбогдсон бол манай Дипломат албаны тухай хуульд зааснаар болзол шаардлагыг хангахгүй гэж үзнэ. Тэгэхээр цаашид нарийн судлах ёстой гэж бодож байна. Түүнээс биш өнөөдөр томилсон зүйлгүй" гэв.

Б.Батцэцэг: Хамтарсан намууд  хүмүүсээ томилуулахаар санал болгосоор байгаа. Би 95 хувиас нь татгалзсан
Б.Батцэцэг: Хамтарсан намууд хүмүүсээ томилуулахаар санал болгосоор байгаа. Би 95 хувиас нь татгалзсан
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.