УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө. Дашрамд, онгоцны түлш нийлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжээгүй талаар бид мэдээлсэн.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хэлэхдээ "ОХУ-аас агаарын хөлгийн түлш авах хэлэлцээр Монголд ямар ч ашиггүй. Гишүүдэд хандаж хэлэхэд Монгол Улсын эрх ашгийг хамгаалж, хэлэлцээрийг байнгын хороодоор дэмжихгүй байхыг уриалж байна.
Мөн Х.Баттулга гэдэг хүн ОХУ-тай хийх агаарын хөлгийн түлшний хэлэлцээрийг яагаад бүлэг дээр орж ирж ярихгүй байгаа юм. Энэ хүний байр суурь сонирхолтой байна" гэсэн юм.