Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ дахь МАН-ын бүлгээс Уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг татаж авч, сайжруулах чиглэлийг ЗГ-т өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 40 секунд

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газраас яаралтай нэрээр шаардлага хангахгүй хуулийн төслүүд оруулж ирж байна. Шаардлагатай тохиолдолд хайр найргүй буцаана" гэж мэдэгдсэн байдаг.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж, дээрх хуулийн төслийг татаж авч, сайжруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн байна.

Зарим аймагт хүчтэй шороон шуурга шуурна
Зарим аймагт хүчтэй шороон шуурга шуурна
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.