Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЗС: Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах иргэдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

Монгол Улсын ЗГ-аас гарсан тэмдэглэлийн дагуу дэлхийн шилдэг 50 их, дээд сургуульд суралцах урилга авч, Боловсролын зээлийн сангийн хөтөлбөрт хамрагдах болзлоо хангасан иргэдээс сонгон шалгаруулалт хийх үйл ажиллагаа өнөөдөр явагдаж байгаа юм. Тэгвэл энэ талаар БЗС-аас мэдээлэл хийсэн бөгөөд суралцагчдыг сонгон шалгаруулах тухай журмыг танилцууллаа.

Энэ үеэр Монголын програм хангамчдын холбооны гишүүн н.Ням-Эрдэнэ, цаашид хэрхэн яаж боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа явагдах талаар мэдээлсэн юм. Тодруулбал,

"БЗС-ийн процесс дахин загварчлал хийхэд баримталж ажилласан хамгийн гол үндсэн зарчим бол олон нийт, иргэдэд нээлттэй, ил тод, шударга, ойлгомжтой буюу иргэн төвтэй байх зарчмыг дахин загварчлах байсан. Процесийн эхлэлээс төгсгөл хүртэл, ЗГ-ын захиалга буюу тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн тодорхойлохоос эхлээд тухайн суралцагч сургуулиа амжилттай төгсөж ирээд Монгол Улсад ажиллах, зээлээ иргэн төлөх, тогтмол хяналт хийх хүртэл бүтэн процесоор авч үзэж бид дахин загварчлал хийсэн.

Ингэхдээ төрийн болон төрийн өмчит байгууллагуудын тэтгэлэг зээл тусламжийг боловсролын зээлийн сандаа төвлөрүүлж нэгдсэн бодлогоор олгох болно. Эдгээр хөтөлбөрүүдэд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын оноожилт хэрхэн явагдах талаар заавар зөвлөмжүүдийг иргэд олон нийтэд нээлттэй ил тод байдлаар хүргэнэ. Тэтгэлэгт оролцох хүсэлтэй материалаа илгээсэн иргэдийн хүсэлтийг нэгдсэн нэг сувгаар хүлээн авч суурь үнэлгээний автомат системээр буюу хүний оролцоогүйгээр үнэлгээжүүлнэ.

Үүний дараа өмнө жилүүдэд явагддаг байсан эссэ болон ярилцлагын шатыг байхгүй болгож, суралцах чадварын үнэлгээг авч шууд засалтыг хийснээр хүний оролцоогүй сонгон шалгаруулалтыг хийж байна гэсэн үг юм. Ингэснээр олон нийтэд шалгаруулалтын процесс ямар явцтай явагдаж буйтай шууд танилцаж хяналт тавих боломжийг бүрдүүлж байна" гэв.

Ц.Мөнхжин

УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан энэ сарын 26-нд болно
УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан энэ сарын 26-нд болно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.