Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: “Кью эс си” ХХК улсад 2,6 их наяд төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 6 секунд

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-д ажиллаж байна. Тус үйлдвэрийн одоогийн нөхцөл байдал, зөрчлийн талаар тэрбээр "Олон нийт үр ашгийг нь хүртэх ёстой улсын томоохон үйлдвэрүүдийг концесс нэрийн дор хэдхэн хүн, бүлэглэл луйвардан авч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэлгүй өөрсдөө өгөөж хүртдэгийн жишээ Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-д явагджээ. Тус үйлдвэрийг 7 жилийн хугацаанд концесс нэрээр ашиглаж, хувьчилсан Кью эс си компани нийт 2,6 их наяд төгрөгийн хохирол учруулсан нь хяналт шалгалтаар нотлогдоод байна. Санаанд багтамгүй энэ их хэмжээний хохирлыг өнөөдрийг хүртэл барагдуулсангүй.

1. Хяналт шалгалтаар илэрсэн 1,2 их наяд төгрөгийн зөрчил

2. Уурхайн ам руу төмөр зам, авто зам барьж байгуулан улсад өгч эргүүлэн 240,8 тэрбум төгрөгийг улсаас авсан зөрчил

3. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн нэрээр Худалдаа хөгжлийн банкаас зээл авч, уг мөнгийг “Кью эс си” компани руу шилжүүлэн авсан 312,4 тэрбум төгрөг төлөгдөөгүй

4. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг концессын гэрээгээр ашиглаж байх хугацаандаа төлөөгүй үлдсэн татварын 355 тэрбум төгрөгийн өр

5. Долоон жилийн хугацаанд гааль дээр тооцогддог жишиг үнээс хэт доогуур үнээр төмрийн хүдэр борлуулсан. Үүний зөрүү 840,9 тэрбум төгрөг байна. Монгол Улс хулгайгүй, хууль бүгдэд үйлчилдэг байхыг олон нийт ард иргэд хамгийн их хүсэж байгаа энэ цаг үед тус хэргийг шүүх, хууль хяналтын байгууллагууд шуурхай, үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт итгэж, хохирогч болох Засгийн газрын зүгээс идэвхтэй ажиллах болно" гэжээ.

Э.Тэрбиш: Барилга ашиглалтад хүлээн авдаг Улсын комиссын гишүүн тус бүр 30 сая төгрөгийн авлига авдаг байж болзошгүй байна
Э.Тэрбиш: Барилга ашиглалтад хүлээн авдаг Улсын комиссын гишүүн тус бүр 30 сая төгрөгийн авлига авдаг байж болзошгүй байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.