Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Титаник“ хөлгийн үлдэгдэл хэсгийн үзэхээр явсан “Титан“ шумбагч онгоц дэлбэрч, зорчигчид нь амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 55 секунд

"Титаник" хөлгийн үлдэгдэл хэсгийг үзэхээр явсан "Титан" шумбагч онгоц өнгөрсөн ням гарагт сураггүй алга болоод байсан. Тэгвэл "Титаник" хөлөг рүү явж байсан "Титан" шумбагч онгоц "гамшгийн дэлбэрэлтэд" өртсөн гэж АНУ-ын эргийн хамгаалалтын армийн администратор Жон Маугер өчигдөр мэдэгдсэн байна.

"Титан" шумбагч онгоцонд сууж явсан таван хүний дотор тэрбумтан Давуд болон түүний хүү Сулеман нар явж байжээ. Энэ тухай Engro Corporation Limited компаниас “Бид дэд дарга Шахзада Давуд болон түүний хайртай хүү Сулеман Давудыг алдсандаа зүрх сэтгэл өвдөж, эмгэнэл илэрхийлж байна. Энэхүү эмгэнэлт цаг үед бидний бодол санаа, залбирал Давудын гэр бүлтэй хамт байна. Тэдний гэр бүл, хамтран ажиллагсад, найз нөхөд болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүх хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж байна" гэж твиттер хуудсандаа бичжээ.

Мөн зорчигч Хамиш Хардингийн эзэмшдэг Дубайд төвтэй "Action Aviation" компани "Титан" шумбагч онгоцонд хайртай хүмүүсээ алдсан бусад гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна. Хэмиш Хардинг эхнэрийнхээ хайртай нөхөр, хоёр хүүгийнхээ сайн аав байсан. Хардингийн гэр бүл болон Action Aviation-ийн нэрийн өмнөөс энэ хэцүү цаг үед хувийн нууцыг нь хамгаалахыг хүсэж байна" гэжээ.

Францын шумбагч Пол-Анри Наргеолетийн гэр бүлийнхэн түүнийг "Орчин үеийн түүхэн дэх хамгийн агуу далайн гүн судлаачдын нэг гэдгээрээ дурсагдах болно" гэж мэдэгдсэн аж.

Эх сурвалж: CNN

Хүүхдийн олимпоос Э.Хонгорзул спортын мастер цолны болзол хангажээ
Хүүхдийн олимпоос Э.Хонгорзул спортын мастер цолны болзол хангажээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.