“Менежментийн шинжлэх ухааны нэр томьёоны тайлбар толь бичиг” номын нээлт зохиогчид, хамтрагчдын хүрээнд боллоо.
Менежментийн нэр томьёо, ойлголт, ухагдахууныг олон улсын жишигт нийцүүлэн ойлгох, энэ чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд нэгдсэн нэр томъёо хэрэглэх шаардлагын дагуу Монголд анх удаа “Менежментийн шинжлэх ухааны нэр томьёоны тайлбар толь бичиг” хэвлэгдэн гарч зохиогчид, хамтрагчдынхаа хүрээнд нээлтээ хийлээ.
Тус бүтээлийн зохиогчдоор Улсын Их Хурлын Гишүүн, МУИС-ийн Бизнесийн Сургуулийн профессор, Эдийн засгийн ухааны доктор (D. Econ) Ч.Ундрам; Удирдлагын академийн Менежментийн тэнхимийн зөвлөх профессор, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) Я.Шуурав; ШУТИС-ийн БУХС-ийн зөвлөх профессор, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Г.Батхүрэл; ХҮИС-ийн дэд захирал, профессор, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) Ц.Цэцэгмаа; ШУТИС-ийн БУХС-ийн зөвлөх профессор, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Л.Оюунцэцэг; МУИС-ийн Бизнесийн Сургуулийн дэд профессор, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) Г.Цэрэн; ХААИС-ийн, ЭЗБС-ийн захирал, профессор, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) Б.Баасансүх; МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Менежментийн тэнхимийн профессор, Бизнесийн удирдлагын доктор (Ph.D) Д.Чимгээ; МУИС-ийн Бизнесийн Сургуулийн менежментийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор, Бизнесийн удирдлагын доктор (Ph.D) Д.Энх-Отгон; МУИС-ийн ОУХНУС-ийн нийтийн удирдлагын тэнхимийн профессор, Удирдахуйн ухааны доктор (Ph.D) Н.Бурмаа; ХААИС-ийн, ЭЗБС-ийн дэд профессор, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) Д.Мягмарсүрэн; МУИС-ийн профессор, Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал, Социологийн ухааны доктор (Ph.D) О.Мөнхбат; СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн багш, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) Б.Амарсанаа; МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Менежментийн тэнхимийн ахлах багш, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) З.Алтанчимэг нар тус тус бичлээ. Монгол хэлний редактороор ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ хэл шинжлэлийн тасгийн эрхлэгч, доктор, дэд профессор О.Шинэбаяр, эрдэм шинжилгээний ажилтан доктор, дэд профессор Г.Гэрэлмаа нар ажиллажээ.
“Менежментийн шинжлэх ухааны нэр томъёоны тайлбар толь бичиг”-ийг боловсруулан гаргах уг төсөлт ажилд БСШУСЯ дэмжлэг үзүүлсэн байна.