Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийг өнөөдрөөс бүртгэж эхэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ "Найм дахь удаагийн сонгуулиар сонгогдсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Гэвч энэ сонгуулийн будлиан дуусаагүй байна. Ардчилсан нам бусад намуудтай хамтран дээрх асуудлыг шалгуулахаар ажиллаж байна. Ардчилсан нам Үндсэн дүрмийнхээ хүрээнд намын их хурлыг хуралдуулах ёстой.

Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн албан ёсны тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор дараагийн нөхцөл байдал бол шинэ намын даргыг сонгох, шинэ намын даргын дотоод сунгааг явуулах ёстой. Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр эхэлнэ. Бүртгэл долдугаар сарын 9-ныг хүртэл үргэлжилнэ" гэв. 

Ардчилсан намын аравдугаар Их хурал наймдугаар сарын 23-нд болно. Тус хурлаар гишүүдийн саналаар сонгогдсон намын даргыг албан ёсоор батламжлах аж. 

ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна
ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга