Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны “Булаг”-ийн 13 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 21:37 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж иргэн Б-ын “Старекс” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Ц.Мөнхжин