Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУ-ны сайд: СХД-ийн 12, 62 дугаар сургуулиудын удааширсан барилгын ажлыг эрчимжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд өндөр ачаалалтай 47 сургуульд, 33 мянга гаруй суралцагч, 17 аймгийн 34 сургуульд 4379 сурагч гурван ээлжээр хичээллэх бодитой эрсдэл үүссэн гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тиймээс ачаалал ихтэй сургуулиудад шинээр болон өргөтгөл хийгдэж байгаа барилгын ажлыг эрчимжүүлнэ гэв.

Тодруулбал, СХД-ийн 12, 62, БЗД-ийн 26 дугаар хорооны сургуулиудын удааширсан барилгын ажлыг хүйтрэхээс өмнө ашиглалтад өгөх, санхүүжилтийг нэмэлтээр тусгахаар шийдвэрлэсэн байна.

Сануулахад, СХД-ийн 12 дугаар сургуулийн эцэг эхчүүд "3300 хүүхдийн эрх ашиг хөндөгдөж, багш нар нь дөрвөн байр дамжин хичээлээ зааж байна. Хүүхдүүд маань эрүүл мэндээрээ хохирч байгаа учраас энэ асуудлыг шийдээд өгөөч. Хүүхдүүд зам хөндлөн гарахдаа зам тээврийн осолд өртөж, эрүүл мэндээрээ хохирч байгаа ч асуудал байна" хэмээн мэдээлж байсан юм.

Н.Учрал: Төр жил бүр 950 тэрбум төгрөгөөр программ хангамжийн худалдан авалт хийдэг ч системүүд нь хоорондоо холбогддоггүй, тиймээс төр цаашид систем хөгжүүлэхгүй
Н.Учрал: Төр жил бүр 950 тэрбум төгрөгөөр программ хангамжийн худалдан авалт хийдэг ч системүүд нь хоорондоо холбогддоггүй, тиймээс төр цаашид систем хөгжүүлэхгүй
 
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.