"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр 46 дахь өдрөө үргэлжилсэн.
Энэ үеэр шүүгдэгч Ц.Ууганбаяр "БНХАУ-ын экспорт, импортын банктай холбогдсон цагаас эхлэн намайг гүтгэж, улс төрийн ярианы сэдэв болгож, өмнө ажиллаж байсан ажилтай холбож улс төрч хүмүүстэй холбож намайг арван жил гүтгэсэн. Гэвч үнэн тод байдгийн жишгээр бодит байдал удахгүй тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна. Би ТОСК-ын өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Би энэ зааланд орж ирэхээрээ 60 тэрбумын өртэй болоод өмгөөлөгч нартай цуг цайны өрөөнд орохоор 50 тэрбумын авлагатай болчихоод байгаа. Уг нь хууль нэг л агуулгаар хэрэгжих ёстой гэж би харж байна" гэсэн юм.
Эргэн сануулахад, "Шинэ Яармаг" орон сууцны цогцолбор хороолол барих төслөөр "Нью яармаг хаусинг прожект" ХХК нь Хөгжлийн банкнаас 195.8 мянган ам.долларын зээл авсан байдаг. Тус компанийн захирал Ц.Ууганбаяр нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд хийж байхад нь зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм.