Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулгын экс зөвлөх Ц.Ууганбаяр ял авахгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаагийн ШАЛТГААН ЭНЭ БОЛОЛТОЙ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 57 секунд

Хөгжлийн банкийг "золигт" гаргах шахсан 60 гаруй зээлдэгч бий. Тэдгээрийн эзэд нь Монголын лидер улстөрчид хийгээд бизнесийн салбарын магнатууд. Зээлсэн мөнгөнийх нь хэмжээг хэлбэл эгэл жирийн ард иргэд битгий хэл, Монголын тэргүүн баячууд ч бараг ухаан алдах биз.


Ямартай ч хуулийнхны үе шаттай акцын ачаар зээл авсан нөхдүүд зээлээ эргэн төлөөд эхэлж. Өнөөдрийн байдлаар зээлээ төлөхгүй луу унжсан 66 ААН-ээс долоо нь зээлээ бүрэн төлж. Тэдний нэг нь "сахал" хэмээгч Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн мэдлийн "Кью Эс Си" компани. Хэдий Концессын гэрээгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг авч, өнөөдрийг хүртэл шим шүүсийг нь сорж, ашиг ирсэн. Гэсэн ч төрд буцаан авах шийдвэрт бага ч гэсэн хүндэлтэй хандсан нь сайшаалтай гэхэд болно.

Тиймдээ ч Хөгжлийн банкаас авсан зээлээ бүрэн төлж барагдуулсан байгаа юм.

Тэгвэл зээлээ төлөхгүй гэж гүрийж байгаа нөхдүүд дээрх 60 гаруй зээлдэгчийн дунд цөөнгүй байгаа бололтой. Тэдгээрийн нэг нь "Нью Яармаг прожект" компанийн захирал Ц.Ууганбаяр. Тэрбээр экс Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан. Тиймдээ ч Хөгжлийн банкнаас түүний нэр, нөлөөгөөр зээлийн баталгаа гаргуулж "идсэн" байх магадлалтай гэж АТГ-ын захиалгаар Цагдан хорих 461 дүгээр ангид нэг сар гаруй цагдан хоригдсон.


Тэрбээр БНХАУ-ын ЭКСИМ банкнаас зээл гартал Хөгжлийн банкнаас гаргуулсан 50 сая ам.долларын үлдэгдэл болох 60 орчим тэрбум төгрөгөө төлөөгүй луу унжсан. Аргаа барсан хуулийнхан түүнийг барьж, 30 хоног торны цаана хийсэн. Үүнтэй зэрэгцээд зээлээ төлөхгүй гэж Дээд шүүхэд хүртэл гаргаад байсан гомдлоо татсан.

Шалтгаан нь ялаа хөнгөрүүлж, гэмээ цайруулах үүднээс зээлээ төлнө гэж амалсан гэж эх сурвалж хэлсэн.

Гэтэл прокурорын шатанд уйлан дуугарч явсан тэрбээр өдгөө толгой дээгүүр хаялаж, зээлийн төлөлтөөс хийгээгүй байгааг юм байна. Тэрийг нь ч Засгийн газрын өчигдрийн хуралдааны дараах хэвлэлийн бага хурлаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлсэн.


Энэ бүхнээс нэгтгэж үзвэл, Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаяр өөрийгөө ял авахгүй гэдэгт бат итгэлтэй байгаа бололтой. Тиймдээ ч шүүхээс тогтоосон хохирлын мөнгийг цаг тухайд нь "төлөхгүй" гэдийж байгаа мэт.

Магад Х.Баттулгын гараас бүрэн эрхээ атгасан шүүгч нар Давж заалдах хийгээд Дээд шүүхэд битүү байгаа болохоор тэр биз. Нэг үгээр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Дээд шүүхэд хэрэг маргаан хянагдах үндэслэл гурав болж хумигдсан.

Энэ утгаараа Давж заалдах шатны шүүхийн эрх мэдэл нэмэгдсэн. Магад үүнд ч найдаж байхыг үгүйсгэхгүй.
Гайхамшиг үүгээр дуусахгүй. Прокуророос Ц.Ууганбаярын эрүүл мэндээс болж гадуур байцааж шалгаж байгаа гэсэн. Гэвч үр дүн гарахгүй бараг хоёр сарын нүүр үзэв. Эндээс л Ц.Ууганбаярт холбогдох хэрэг бас нэгэн мөрдөгчийн халаасанд мөнхрөх вий гэсэн хардлага төрснөө нуухыг хүссэнгүй. Тэгээд л тэрбээр Хөгжлийн банкны "зээлээ" төлөхгүй луу унжиж суугаа бололтой.

Бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг багадаа 6 сараар бүрдүүлэхийг Шадар сайд үүрэгдлээ
Бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг багадаа 6 сараар бүрдүүлэхийг Шадар сайд үүрэгдлээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.