Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Амартүвшин: Монгол, Оросын Их Хурал хамтарсан комисс байгуулснаар УИХ, ЗГ-ын уялдаа холбоо сайжирна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

Сэтгүүлч Б.Мягмарсүрэн ОХУ-д ажиллаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар ОХУ-д айлчилж буй. Тус айлчлал нь Их Хурлын даргын ОХУ-д хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлогтой юм.

Айлчлалын хүрээнд өчигдөр ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой хоёр орны стратег түншлэлийн асуудлаар албан ёсны хэлэлцээ хийсэн бол мөн өнөөдөр Тус Улсын Төрийн Думын дарга В.В.Володинтой албан ёсны хэлэлцээ хийж, Хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хамтарсан комисс байгуулах баримт бичигт гарын үсэг зурлаа.

Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин дараах мэдээллийг өглөө. Тодруулбал,

“Энэхүү баримт бичиг нь хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, одоогоор хэрэгжүүлж буй зөвхөн найрамдлын бүлгийн хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүйгээр байнгын ажиллагаатай болох юм. Ирэх намар зохион байгуулагдах Засгийн газар хоорондын комиссын хамтарсан хуралдаанаас өмнө Хууль тогтоох байгууллагуудын хамтарсан комисс Улаанбаатар хотноо анхны хурлаа хийхээр хоёр тал санал нэгдлээ. Уг комисс байгуулагдсанаар Хууль тогтоох байгууллага болон Засгийн газар хоорондоо уялдаа холбоогоо хангаж, шийдвэрлэх асуудлуудаа нэгтгэж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд илүү үр дүнд хүрнэ хэмээн үзэж байна. Мөн уулзалтын үеэр эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа шат ахиулж бэхжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг талууд харилцан ярилцаж санал нэгдлээ” хэмээв.

Г.Амартүвшин: Хөгжлийн банк ашиг олж байсан чанартай зээлийн төслүүдээ гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэснийг ойлгохгүй байгаа
Г.Амартүвшин: Хөгжлийн банк ашиг олж байсан чанартай зээлийн төслүүдээ гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэснийг ойлгохгүй байгаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд