Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн. Хурал өнөөдөр ийнхүү 48 дахь өдрөө үргэлжилж байна.
Хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин үг хэллээ. Тэрбээр "Хөгжлийн банк ашиг олж байсан чанартай зээлийн төслүүдээ гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэснийг ойлгохгүй байгаа. Эсрэгээрээ Төрийн өмчит компаниудын барьцаа хөрөнгөгүй төлөгдөхгүй байгаа 800 тэрбумын зөрчлийг яагаад шалгахгүй байна вэ?
Ингэж DOUBLE стандартаар ажиллахгүй ээ. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг анх миний бие 2019 онд шүүхэд өгч эхлүүлж байсан юм шүү" хэмээсэн юм.