Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг боловсролын тэгш бус байдлыг арилгах зорилгоор Засгийн газраас өргөн барьсан. Гэвч хуулийн төсөлд тусгагдсан "англи хэлийг үндсэн гадаад хэл болгох" заалтыг байнгын хорооны гишүүд дэмжээгүй юм. Олон нийтийн зүгээс англи хэлийг үндсэн гадаад хэл болгох нь сурагчдад хэлний мэдлэгийг бага ангиас нь олгож, дэлхийн иргэн болоход нь олон үүд хаалга нээгдэнэ хэмээн харж байв. Гэвч УИХ-ын зарим гишүүд нь эх хэлний дархлааг сулруулна гэж үзэж байгаа юм.
Тэгвэл УИХ-ын 75 гишүүний 45 хүүхэд ЕБС-д суралцдаг бол тэдний 95 хувь нь хувийн сургуульд сурдаг байна. Тодруулбал,
- Орчлон сургууль-12
- Шинэ Монгол сургууль-7
- Улаанбаатар Элит сургууль-5
- Хобби сургууль-4
- Улаанбаатар Бритиш сургууль-3
- Олонлон академи-3 хүүхэд тус, тус суралцдаг аж.