Сэтгүүлч Б.Мягмарсүрэн ОХУ-аас мэдээллийг шууд хүргэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар зургаадугаар сарын 18-22-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалаар хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, нийгэм, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах, санал солилцож, албан ёсны хэлэлцээ хийж буй юм.
Улсын Их Хурлын даргын ОХУ-д хийж буй айлчлалын нэг гол зорилт шатахууны импортыг хэвийн явуулах, нөөц тасалдахаас урьдчилан сэргийлж талууд тохиролцох явдал юм.
Тодруулбал, ОХУ-ын Ангарскийн үйлдвэр 7, 8 дугаар саруудад их засварт орох гэж буйтай холбогдуулан тус үйлдвэрээс УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт шатахууны нийлүүлэлт тодорхой хугацаанд зогсох асуудлаар бичиг ирсэн тухай мэдээлж байсан билээ. Тэгвэл уг суудлыг Их Хурлын дарга айлчлалынхаа хүрээнд Холбогдох албаныхантай тусгайлан уулзаж шатахууны нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэх талаар санал солилцож, хэлэлцээ хийхээр болжээ.
Дашрамд сануулахад, Монгол Улс нийт шатахууны импортын 95 орчим хувийг ОХУ-аас хангадаг бөгөөд дотоодын сарын хэрэгцээг 38-40 мянган тонн гэж үздэг билээ.