Орц даяараа ганцхан дугаартай, дуудлага ирэхэд Баяраатай ярья гэвэл дээд давхрын Баярааг дуудаж ирдэг байсан үеийг одоо ярихад хүүхдүүд итгэхгүй. Touch-той гар утас анх хараад мэл гайхаж байсан үе саяхан. Гэтэл одоо touch-гүй дэлгэц харвал гайхдаг үе иржээ. Технологийн хөгжил ийм л хурдацтай явж буй ажээ. Тэгвэл 10 гаруйхан жилийн өмнө үе рүү эргэн очиж, бид юу хэрэглэдэг байснаа ахин нэг харцгаах уу?
Infrared ашиглаж дуу шилжүүлдэг байлаа
Одоо үед bluetooth ч ашигладаг хүн цөөрч бүгд л дата ашиглаад хүссэн дуугаа татаж авдаг болж дээ. Тэгвэл 10 гаруй жилийн өмнө хоёр утсаа infrared-тэй хэсгүүдийг нь сайтар нийлүүлж, хөдөлгөөнгүй барьж байгаад нэг нэгнээсээ дуу авдаг байлаа шүү дээ. Зөвхөн домгууд л үүнийг мэднэ. Жоохон хөдөлчихвөл шилжүүлэг нь зогсчихно, нэг дууг бараг 5 минут явуулна гээд асуудал их ч бидний хэрэгцээг хангаад л байдаг байлаа. Одоо бодоход сонин байгаа биз?
Цоо шинэ iPhone 4
2010 онд буюу 13 жилийн өмнө iPhone4 гар утсыг Apple танилцуулж ёстой л “мода”-нд орж байлаа. Ар, өвөр нь бүгд шилэн, метал хүрээтэй гэдгээс гадна камер нь тухайн үедээ л супер байсан. Retrica, CamWow гэсэн аппликейшнээр зургаа авч, iPhone-ы цэнэглэгч байна уу? Гэхэд хэнд ч байдаггүй байсан үе шүү дээ. Гэтэл одоо хэдхэн сарын дараа iPhone 15 нээлтээ хийхээр бэлдэж байна. Цаг хугацаа гэж нээрээ…
Юун facebook, би hi5 ашигладаг
Tetris тоглох гэж л facebook нээсэн, улаан Hi5-чид байна уу? Hi5 дээр өөрийнхөө profile-ыг гоё болгох гэж олон цагийг бардаг байлаа шүү дээ. Янз янзын фонтоор нэрээ бичиж, profile background-аа өнгөлөг болгох гэж төрөл бүрийг туршиж үзнэ. Нэг нэгнийхээ зургийн доор “cool, love shuu, nice, mongoliin sor” гэсэн комментуудыг хамаа намаагүй бичдэг үе байлаа шүү дээ.
Цохиулж, зодуулж байж л нэг юм гардаг ТВ
2010 онд л smart телевизүүд интернэттэй холбогддог болсон. Хэдий тийм ч бидний дунд 4K, smart TV гэхээс илүүтэй аналоги зурагтууд ноёрхсоор байсан үе. Одоогийн Юнивишн шиг гурвалсан үйлчилгээ ч гэж байхгүй, сансрын кабель залгаад жирэлзсэн юм үзнээ. Гарахгүй болохоор нь дээр нь нэг цохиж үзнэ, арын кабелийг нь займчуулж бас үзнэ. Ухрааж үзэх нь байтугай 1080HD чанар ч гэж мэддэггүй байжээ. Гэхдээ энэ бүхэн ердөө 10 гаруй жилийн өмнө гээд бод доо.
DVD тоглуулагч
CD-нд баахан хулгайн кино чихчихсэн, орчуулга, чанар гэж авах юмгүй киног үздэг байлаа. Мэдээж чанартай, оригинал кино зардаг газрууд байдаг байсан ч хулгайн кино эд эрчээ авч байсан үе л дээ. Гэхдээ энэ DVD тоглуулагч бол тухайн үедээ л бидний Netflix байсан юм шүү. Одоо бол хаанаас ч утас, зурагт юу л бол юугаар хүссэн киногоо олоод үзэж болдог болжээ. DVD тоглуулагчийг одоогийн хүүхдүүдэд үзүүлбэл бараг гайхах биз.
2011 онд буюу 12 жилийн өмнөөс ашиглаж эхэлсэн Юнивишнийн хар төхөөрөмж ч мөн эдэн шиг хуучирч, шинэчлэгдэх хэрэгтэй гэдгийг та мэдэх үү?. Хэрэв та доорх хар төхөөрөмжүүдийг ашигладаг бол 30% хөнгөлөлттэй үнээр буюу 189,000₮-өөр шинэ төхөөрөмжөө аваарай. Төлбөрийг 36 сард хүүгүй, хувааж төлөх боломжтой. Захиалга өгөх утас 7711-8811.