Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраасан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант 3 дугаар баг “Гучин тавын ам” /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 115 км, Бугант багаас 40 км орчим, Мандал сумаас зүүн хойд зүгт 160 км орчим /-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 12-ны өдрийн 22:41 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, орон нутгийн Засаг даргын тамгын газар, мэргэжлийн алба, сайн дурын хэсгийн ажилчид ажиллаж, 14-ний өдрийн 11:35 цагт түймрийг цурамд оруулж, 15-ны өдрийн 16:30 цагт бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Түүхийн шалгалтад улсын хэмжээнд нэг сурагч 800 оноо авчээ
Түүхийн шалгалтад улсын хэмжээнд нэг сурагч 800 оноо авчээ
 
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн арга хэмжээ боллоо
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн арга хэмжээ боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.