Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах бүрэлдэхүүнийг зохион байгуулах хорооноос өнгөрсөн 5 дугаар сарын 04-ний өдөр баталсан байдаг.
Тодруулбал, Наадмын ерөнхий найруулагчаар Б.Анар, Ерөнхий продюсерээр Э.Ганболор, Ассистант найруулагчаар А.Чингүүн, Дууны найруулагчаар Д.Мөнх-Оргил, Төслийн менежерээр О.Анужин нарийн бүрэлдэхүүн ажиллах юм байна.
Харин наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны зөвлөх багт МУУГЗ, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар нарын таван хүн багтжээ.