Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэгүүн сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг ирэх сарын 6-н хүртэл цагдан хорихоор болжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 33 секунд

Neguun.mn сайтын сэтгүүлч Б.Анхбаяр ажил мэргэжлийн давуу байдлаа ашиглан бусдаас мөнгө нэхэж дарамталсан хэргээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Түүнийг өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш цагдан хорьж байгаа юм.

Тэрбээр мөрдөн байцаалтын явцад оргон зугтсан бөгөөд уг хэргийн зүйлчлэл мөн нэмэгдэн, шалгагдаж байгаа аж. Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг өнөөдөр хэлэлцэж, ирэх сарын 6-н хүртэл цагдан хорихоор болжээ.

Сануулахад, ЦЕГ-аас "Нэгүүн сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг Эрүүгийн хуулийн 17.6, 13.14-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Яллагдагч Б.Анхбаярыг шалгаж байх хугацаанд шинээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн бөгөөд 2023.03.27-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангиас прокурорын түр зөвшөөрлөөр гаргаж, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс оргон зайлсан бөгөөд түүнийг БГД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс эрэн сурвалжилж, олж тогтоосон. Тухайн гаргасан үйлдэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 /Оргон, зайлах/-д зааснаар гэмт хэрэгт давхар шалгаж байна" хэмээсэн байдаг.

ДЭЭД ШҮҮХ: ИЗНН-ын дарга болон дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлт ирүүллээ
ДЭЭД ШҮҮХ: ИЗНН-ын дарга болон дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлт ирүүллээ
 
Д.Цогтбаатар: Ард санхүүгийн нэгдэлд ажиллаж байсан хүмүүс яагаад хөрөнгийн биржийн салбарт ингэж олноороо орж ирэх гээд байгаа юм 
Д.Цогтбаатар: Ард санхүүгийн нэгдэлд ажиллаж байсан хүмүүс яагаад хөрөнгийн биржийн салбарт ингэж олноороо орж ирэх гээд байгаа юм 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.