Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT EXPO-2023” энэ сарын сарын 09-11-ны хооронд үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдлаа. Амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан тус арга хэмжээнд бүх насныхан ирж, технологийн шийдлээр нүдээ баясгасан юм. Экспод 150 гаруй аж ахуйн нэгж оролцсон бөгөөд олон нийтэд уйдах ч зав өгөхгүйгээр шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байсныг энд дурдах нь зүйтэй. Тэгвэл оролцогч, үзэгчдийн сэтгэгдлээс ажихад хамгийн их сонирхол татсан зургаан компани, үйлчилгээг манай сайт онцоллоо.
ЮНИТЕЛ: Роботтой зураг авхуулж, цугтаа бүжиглээд л...
Үндэсний томоохон үүрэн телефонуудын нэг болох "Юнител" группын зассан павилон экспо үзэгчдийн сонирхлыг татаж, нүд унагам байлаа. Тэд дан ганц бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулаад зогсохгүй хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг чухалчилсан нь интерактив үзэсгэлэнгийн талбайгаас харагдаж байсан юм. Роботтой зураг авхуулж, цугтаа бүжиглээд л. Энэ бол зөвхөн нэг хэсэг нь. Ийм байхад залуус тус хэсгээр зочлохгүй байж яаж чадах билээ.
-Ондо ICT EXPO 2023-д "ондооров"-
“ICT EXPO-2023”-г зорьж очсон бол ONDO booth-ээр зочилсон гэдэгт итгэж байна. Ондо ХХК экспо арга хэмжээний хамгийн том павилоныг зассан бөгөөд архигүй коктейль, мөстэй кофегоор үзэгчдэд үйлчилсэн юм. Харин хажуу дах талбайд нь экстрим спортын тэмцээн зохион байгуулсан нь ч тэднийг бусад байгууллагуудаас ондоо байлгаж чадлаа.
-ЗУРАГУ: Зам дээр даатгалын менежерээ хүлээж зогсдог цаг ард хоцорлоо-
Старт аппуудын асарт ЗУРАГУ системийг Агула даатгал танилцууллаа. Даатгалын системд нөхөн төлбөрийн асуудал шүүмжлэл дагуулсаар ирсэн. Харин энэ удаа танилцуулагдаж буй систем нь тус асуудлыг шийдвэрлэхэд тань туслах аж. Товчхондоо, хиймэл оюунаар автомашины эвдрэлийг таньж, үнэлгээг гурван минутын дотор гаргана. Энэхүү системийн туршилтад олон залуучууд оролцож, сэтгэгдлээ хуваалцлаа. Ийнхүү даатгалын нөхөн төлбөрийг хормын дотор шийддэг болсноор харилцагчийн зам дээр цагдаа, даатгалын менежерээ хүлээж зогсдог цаг ард хоцрох нь ээ.
-Мбанк: Цагаан өнгийн сувдан эрэг, үдшийн тоглолт...-
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нуурын гүүрэн хэсэг дээр цагаан өнгийн Сувдан эрэг байрлана. Мбанк энд байрлана. Байгууламж нь гаднаасаа харахад дөрвөлжин хайрцаг мэт харагдана. Өндөр гурван хаалгаар нь нэвтэрч Мбанк болон Simple-н үйлчилгээг авангаа подкаст, ярилцлага сонсч, хамтлаг дуучдын тоглолтыг нуурын эргээс үзэх орчинг харилцагчдадаа бэлэглэсэн нь энэ байлаа.
-HOME апп: Оршин суугчид СӨХ-ны үйл ажиллагааг цаг алдалгүй авч, санхүүгийн зарцуулалтыг хянах боломжтой-
СӨХ-ны үйл ажиллагаа оршин суугчдадаа нээлттэй, шуурхай байх нь тун чухал. Энэ утгаараа HOME апп СӨХ-ны асуудлыг бүхэлд нь шийдсэн оршин суугчдад зориулагдсан апплейкшн байлаа. Энэхүү аппликейшнээр оршин суугчид СӨХ-ны үйл ажиллагааг цаг алдалгүй авч, санхүүгийн зарцуулалтыг хянах, мөн саналуудаа нэгтгэх өгөх зэрэг олон хэрэгцээтэй функцийг суулгасан байна.
-Шинэхэн Чимэгэтэй танилцлаа-
Чимэгэ систем олон нийтэд хүрээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Өвөрмөц шийдлээр анх танилцуулагдсан эл системийн шинэчлэгдсэн хувилбарыг экспо арга хэмжээний үеэр танилцууллаа. Чимэгэчүүд хэрэглэгчдээ ч мартсангүй. Паркын сүүдрэвчүүдийг тохижуулж, OPEN MIC ажиллуулан залуусын дуу аялгууг хүргэж, гурван өдрийг ийн өнгөрүүлсэн юм.