Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

GS25 сүлжээ дэлгүүрт ой хүрээгүй хүүхдээ орхиж явсан эхийг СХД-ийн нутаг дэвсгэрээс олжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 57 секунд

Цагдаагийн байгууллагад 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GS25” дэлгүүрт бага насны хүүхдээ орхиж явсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тодруулбал, ой хүрээгүй хүүхдээ орхиж явсан байсан юм.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид уг эмэгтэйг өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эрүүгийн хуулийн 16.3 дугаар /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/ зүйлд зааснаар “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч нар Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан “Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх” зэрэг хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлж, хүүхдийн эрхийг хангахыг уриалж байна.

Бан Гы Мун Монгол Улсад ирж, “Жендерийн эрх тэгш“ сэдэвт чуулга уулзалтад оролцоно
Бан Гы Мун Монгол Улсад ирж, “Жендерийн эрх тэгш“ сэдэвт чуулга уулзалтад оролцоно
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.