Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Жендерийн квотыг буцаад 30-аас доошгүй байх нь зүйтэй гэсэн саналыг бүлгээс дэмжиж шийдвэрлэлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

УИХ дахь намын бүлгүүд даваа гараг бүр хуралддаг. Энэ дагуу өнөөдөр намын бүлгүүд хуралдаж, МАН-ын бүлэг хурлаас гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Төсвийн тодотгол, Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас УИХ-д төсвийн тодотголыг өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. УИХ хэлэлцэх эсэхийг шийдсэн. Төсвийг энэ долоо хоногт хэлэлцэж дуусгана.

Мөн Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийгдсэн. Энэ хэлэлцүүлэг хийгдэх үед нэг хүйсийн байх доод хэмжээ 40-өөс доошгүй байна гэдэг санал дэмжигдсэн. Үүнтэй холбоотой асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцээд, жендерийн квотыг 30-аас доошгүй байх нь зүйтэй гэсэн саналыг бүлгээс дэмжиж шийдвэрлэсэн" гэлээ.

Н.Ганибал: Нүүрсний сонсгол хийхээр ажлын хэсэг дээр санал хураахад Түр хорооны дарга Г.Ганболд 6 цаг алга болж, дарга нараасаа чиглэл авсан
Н.Ганибал: Нүүрсний сонсгол хийхээр ажлын хэсэг дээр санал хураахад Түр хорооны дарга Г.Ганболд 6 цаг алга болж, дарга нараасаа чиглэл авсан
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.