Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар лобби бүлэг байгуулахаар болсноо зарлалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 58 секунд

Өнөөдөр чуулганы хурлаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Энэ хууль бол ихээхэн сонирхлын зөрчилтэй хууль гэгддэг. Учир нь, УИХ-ын гишүүд өөрсдийгөө сонгох дүрмийг шийддэг, бусад нам эвсэл, нэр дэвшихээр горилж байгаа хүмүүсийн эрх ашгийг хөнддөг. Том агуулгаар нь харвал, Монгол Улсын нийт иргэн, сонгогчдын эрх ашгийг хөнддөг хууль. Тиймээс олон янзын үзэл бодол хэлэлцүүлгийн үеэр гарна. Намын бүлэг, УИХ-ын гишүүн, иргэд, нийгмийн бүлэг, төлөөллийн ашиг сонирхол, зарчим хөндөгдөнө. Энэ бүхэн энэ хуулийн хэлэлцүүлгийн үеэр ил тод яригдана. Ардчилсан нийгэмд сонирхлын зөрчлийг үгүйсгэдэггүй. Ил тод байлгаж, гагцхүү зохицуулах арга механизмыг хайдаг учирт л ардчилал оршин тогтнодог. Ярилъя, хэлэлцье гэдэг талбар бол парламент юм.

Сонгуулийн хууль хэлэлцэнэ гэдэг нь Засгийн эрх ард түмний мэдэлд байна гэх зарчимд багтана гэсэн үг. Тиймээс олон янзын санал гарна. Намын санал ч тусгагдана. Хувь гишүүний бодол ч яригдана. Энэ талаасаа бид ярилцах байх. Олон сонирхол мөргөлдөх учраас саналаа хэлнэ, тэр нь хэлэлцэгдэнэ, тусгагдана. Ингэж байж төрийн бодлого болно.

Сонгуулийн тухай хуулийн гол фокус нь эмэгтэйчүүдийн квот. 2012 онд Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль батлагдан гарсан. Энэ хуулинд Монголын төрийн бодлого туссан.

Үе үеийн Ерөнхий сайдууд Жендерийн үндэсний хорооны дарга болдог. 2021 оны 3 сарын 25-нд 77 дугаар захирамжаар “Бодлогын зөвлөл”-ийг байгуулсан байдаг. Энэ зөвлөлд нь УИХ-ын эмэгтэй гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, тэдний зөвлөхүүдээс гадна УИХ-д суудалтай намуудын төлөөлөл багтдаг. Өнгөрсөн оны 9 сарын 16-нд Зөвлөлийн анхдугаар хуралдааныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй гишүүд хийж, Сонгуулийн хууль дахь квотын асуудал, Намын тухай хууль, дотоод ардчилал, жендерийн асуудал, санхүүжилт гэх мэтээ хөнджээ. Энэ зөвлөлийн гишүүд ярилцаж байгаад, “Жендерийн лобби бүлэг” байгуулж 13 жилийн өмнөөс л энэ тухай асуудлыг ярьсан хүн гэдэг утгаар нь надаар ахлуулах санал гарч, дэмжсэн байна. Тэгэхээр ийм лобби бүлэг байгуулагдсан байгааг та бүхэнд мэдэгдье.

Манай улс Жендерийн эрх тэгш байдлынхаа үзүүлэлтээр дэлхийн 145 орноос 70 дугаарт жагсаж байна. Эрх мэдэл, үзүүлэлтээрээ 113-т орж байна. Азидаа 13.1 хувьтай гэдэг нь бүс нутагтаа ч доогуур байгааг харуулж байна.

Сонгуулийн тухай хуулийн агуулга нь ганц хоёр намын эрх ашиг тусдаг, цөөн улс төрчдийн оролцоог хангах байдлаар хэлэлцэгддэг асуудал биш. Монголын нийт ард түмний үзэл санаа тусах ёстой. Тэр тусмаа жендерийн тэгш эрхийг хангах нь ганц эмэгтэйчүүдийн асуудал биш. 10 жилийн дараа эрэгтэйчүүдийн асуудал болж хувирах тооцоо судалгаа гарсан юм билээ шүү.

Мянганы хөгжлийн зорлго гэдэгт Тогтвортой хөгжлийн зорилт гэж бий. Үүнд багтаж байгаа асуудал бол тэгш эрхийн оролцоо, жендерийн мэдрэмжтэй парламентыг төлөвшүүлэх тухай юм" гэлээ.

Аялагч Амай буюу Ж.Золбаярыг мансууруулах бодис бэлтгэсэн, хадгалсан хэргээр 1.5 жилийн хорих ял оноолоо
Аялагч Амай буюу Ж.Золбаярыг мансууруулах бодис бэлтгэсэн, хадгалсан хэргээр 1.5 жилийн хорих ял оноолоо
 
Г.Дамдинням: Гурилын үнийг бууруулах ёстой ч тариаланчдаа хэрхэн хамгаалахаа бодох хэрэгтэй
Г.Дамдинням: Гурилын үнийг бууруулах ёстой ч тариаланчдаа хэрхэн хамгаалахаа бодох хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.