Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аялагч Амай буюу Ж.Золбаярыг мансууруулах бодис бэлтгэсэн, хадгалсан хэргээр 1.5 жилийн хорих ял оноолоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ж.Золбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Золбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгч Ж.Золбаярт 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялаа нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Улаанбаатарт 25 хэм дулаан байна
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
 
Б.Оргил-Эрдэнийн дүү:  Монгол хүний хийморь сүлд нь доройтох болоогүй.  Сураг ажиг нь олдоно гэсэн зорилготой. Зогсолтгүй өдөр шөнөгүй хайж явна
Б.Оргил-Эрдэнийн дүү: Монгол хүний хийморь сүлд нь доройтох болоогүй.  Сураг ажиг нь олдоно гэсэн зорилготой. Зогсолтгүй өдөр шөнөгүй хайж явна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.