Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮСХ: Инфляцын түвшин 2023 оны 5 дугаар сард 11.3 хувьтай гарлаа

Огноо
Унших
1 минут 5 секунд

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 5 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.3 хувь, өмнөх оны эцсээс 6.1 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.

Өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөхөд:

🔘Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.4 хувь,

🔘Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь,

🔘Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 12.5 хувь,

🔘Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь,

🔘Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 11.8 хувь,

🔘Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь,

🔘Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувь,

🔘Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 19.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК: 1298 ажилтныг хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд тооцууллаа
ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК: 1298 ажилтныг хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд тооцууллаа
 
Цагаан сарын амралтыг сунгах асуудлаар Засгийн газар лхагва гарагт хуралдана
Цагаан сарын амралтыг сунгах асуудлаар Засгийн газар лхагва гарагт хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.