Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэл дэх “Соёлын сэргэлт 2023” аяны хаврын хаалт боллоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 56 секунд

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд иргэдэд хүргэх соёл, урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, нийгмийн соён гэгээрлийг дэмжих, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор Соёлын яамнаас “Соёлын сэргэлт 2023” аяныг улсын хэмжээнд өрнүүлж буй. Уг аяны нийслэл дэх хаврын хаалтын арга хэмжээг Багахангай дүүрэгт зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, тус дүүргийн Засаг дарга А.Сүхболд, Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нар оролцлов.

Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд “Соёлын сэргэлт аяны хүрээнд Багахангай дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийн гар урлаачид өөрсдийн бүтээлээрээ үзэсгэлэн дэлгээд байна. Мөн дүүргийн зүгээс соёл, урлагийг дэмжсэн хэд хэдэн томоохон ажлыг өрнүүлж буй. Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Багахангай дүүрэгт 500 хүний суудалтай шинэ Соёлын ордон барьж байна. Мөн өнгөрсөн жил дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Соёлын ордны 19 төрлийн 63 тоног төхөөрөмжийг шинэчилсэн” хэмээлээ.

Энэ үеэр иргэдэд зориулан лекц, илтгэл хэлэлцүүлснээс гадна соёлын ажилтнуудыг чадавхжуулах сургалт, Улаанбаатар хотын музейн үзэсгэлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Соёмбо” чуулгын тоглолт зэрэг соёл, урлагийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулав.

“Соёлын сэргэлт-2023” аяныг нийслэлийн дөрвөн дүүрэг (Баянзүрх, Налайх, Багануур, Багахангай)-т зохион байгуулсан бөгөөд ирэх намраас бусад таван дүүрэгт зохион байгуулах юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Масктай цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэхээр ярилцлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Масктай цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэхээр ярилцлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.