Нийслэлийн Засаг даргын ивээл дор "Гэгээн муза" наадам 17 дах удаагаа зохион байгуулагдах гэж байна. Ингэхдээ дөрвөн үндсэн төрөл буюу Драм, хүүхэд, нэг хүний, хоёр хүний жүжгийн төрлөөр уран бүтээлүүдийг шалгаруулах аж.
Тэгвэл Драмын жүжгийн төрөлд
УДЭТ-ын "Сычуаний сайн хүн"
Херо энтертаймэнт "Тамгагүй төр"
Орфей театр "Опал"
Мөрөөдлийн театр "Шөнө буусан аадар"
Про театр "Инээмтгий хүн"
ОХУ-ын Буриадын драмын театр "Ууганхүү" гэсэн бүтээлүүд өрсөлдөхөөр болжээ.