Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч улс оронд хэрэгтэй өөрчлөлт гэж үзэн өнөөдөр хүргэгдэх ҮХӨ-д хориг тавихгүй бололтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

Өнгөрөгч долоо хоногт УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгох заалтыг эцэслэн баталсан билээ. Тэгвэл өнөөдөр /2023.06.02/ УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-аар баталсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ЕТГ-д ёсчлон батлуулахаар хүргүүлнэ гэж эх сурвалж мэдээллээ.

Ийнхүү хуулийн төслийг хүргүүлсний дараагаар Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг билээ. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгч хуулийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан хориг тавих зохицуулалттай. Хэрэв Ерөнхийлөгч хуулийн хугацаанд ҮХӨ-д хориг тавьбал УИХ хоригийг хэлэлцэнэ. Харин хориг тавилгүйгээр ёсчлон баталсан тохиолдолд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэрэгжилт хангагдах нөхцөл бүрдэх юм.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Ерөнхийлөгч ҮХӨ-д хориг тавихгүй байхаар тохирсон гэх мэдээлэл байна. Хэрэв хориг таввсан нөхцөлд ганцхан заалттай энэ хууль УИХ-аар дахин хэлэлцэгдэх шаардлагатай болно. Түүнчлэн Үндсэн хуульд сонгуулиас нэг жилийн өмнө өөрчлөлт орох ёстой гэх хуулийн "хайчин гал"-д гишүүдийн тоо, тогтолцоог нэмэх асуудал орно. Тиймээс улс төрийн түвшинд ийнхүү ойлголцсон байна. Хоёрдугаарт, нийгэмд улс оронд нэн шаардлагатай өөрчлөлт хийгдсэн гэж үзэж байгаа учраас Ерөнхийлөгч ҮХӨ-д хориг тавихгүйгээр ирэх долоо хоногтоо багтаан ёсчлох бололтой.

Маргааш баруун дөрвөн замын уулзвараас зүүн дөрвөн замын уулзвар хүртэл 06:00-18:00 цагийн хооронд автомашин явуулахгүй
Маргааш баруун дөрвөн замын уулзвараас зүүн дөрвөн замын уулзвар хүртэл 06:00-18:00 цагийн хооронд автомашин явуулахгүй
 
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.