Маргааш буюу зургаадугаар сарын 03-ны Бямба гарагт автомашингүй өдөр тохиож байгаа бөгөөд "Улаанбаатар Марафон-2023" Олон улсын гүйлт болох юм.
Тодруулбал, гүйлтийн үеэр Баруун дөрвөн замын уулзвараас зүүн дөрвөн замын уулзвар хүртэл 06:00-18:00 цагийн хооронд автомашин явуулахгүй болохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Мөн дараах замуудын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. Үүнд:
- Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
- Сөүлийн гудамж
- Партизаны гудамж
- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
- Төмөрчний гудамж
- Гэсэр сүмийн уулзвар
- Самбуугийн гудамж
- Анкарагийн гудамж
- Бага тойруу
- Бээжингийн гудамж
- Токиогийн гудамж
- Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзварын Баруун дөрвөн замын уулзвар
- Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хаах юм байна.