БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн 36 алба хаагчид тус бүр олгох 16 сая төгрөгийн урамшууллыг ирэх зургаадугаар сард багтаан гүйцээж олгохоор болоод буй.
Түүнчлэн БНТУ-ын гамшгийн онцгой бүс рүү аврагч алба хаагч нарыг явуулахад агаарын тээвэр ашигласны зардлыг мөн тооцож олгохоор болжээ. Энэ тухай ОБЕГ-ын дарга, хурандаа Г.Ариунбуян ярихдаа "Бид тухайн үед гарсан зардлуудыг төсөвтөө багтаан шийдвэрлэх чиглэлийг ЗГ-аас өгсөн. Тухайлбал, тухайн үед нислэг үйлдсэн "Хүннү эйр" ХХК-ийн нислэгийг бид ашигласан байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд тус компани хөнгөлөлттэй үнээр буюу 100 мянган ам.доллароор тухайн нислэгийг үйлдсэн бөгөөд үүнд төлөх 340 гаруй сая төгрөгийн төлбөр тооцооны асуудал давхар шийдэгдсэн байгаа" хэмээв.